2018 / …. / …. – 2018 / …. / ….
Бүртгэл явагдаж байна
Сургалтын зорилго
Энэхүү сургалт нь санхүү болон татварын тайлангуудаа хэрхэн уншиж, санхүүгийн мэдээлэл дээр үндэслэн шинжилгээ хийж, оновчтой шийдвэр гаргах байгууллагын удирдах ажилтнууд, хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг санхүүгийн мэдлэг боловсролтой болгоход сургалтын зорилго оршино.
Сургалт хэнд зориулагдсан бэ?
Сургалтад дараах ажил мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.
- Компанийн хувьцаа эзэмшигчид, ТУЗ-н гишүүд, Аудитын хорооны гишүүд, нягтлан бодогч мэргэжилгүй байгууллагын дээд, дунд түвшний удирдлагууд
- Төрийн хяналт шалгалтын ажилтнууд /авлигал, цагдаа, шүүх, прокурор, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал, татвар зэрэг/
- Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн дотоод аудитор, хянан шалгагч, менежерүүд
- Нягтлан бодогчийнхоо хийж байгаа ажилд хяналт тавихыг хүссэн дарга, эзэд, удирдлагууд
- Мэдлэгийнхээ цар хүрээг нэмэгдүүлэхийг хүсэгчид
Сургалтын хэрэгцээ шаардлага
Байгууллагын удирдах ажилтнууд өдөр тутам санхүүгийн шийдвэр гаргах шаардлагатай тулгардаг. Байгууллагыг амжилтанд хүргэхийн тулд авьяаслаг удирдлагын мэдрэмж, зөн сонин нь өнөөгийн өрсөлдөөнт цаг үед хангалтгүй болжээ.Иймээс тэдэнд нягтлан бодох бүртгэлийн болон санхүүгийн практик мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Компанийн ТУЗ, аудитын хорооны хурал гэх мэтийн удирдах түвшинд зөв шийдвэр гаргахын тулд байгууллагын санхүү, татвар, мөнгөн хөрөнгийн урсгал, нягтлан бодох бүртгэлийг ойлгож мэдэх нь санхүүгийн мэдээлэлд хяналт тавих боломжийг танд олгодог
Сургалтын ач холбогдол
Энэхүү сургалтанд та хамрагдсанаар орлого, зарлага, төсөв, санхүүгийн тайлангийн шинжилгээ, санхүү болон татварын тайлангуудыг гаргах, унших ур чадварыг эзэмшихээс гадна, Татвар болон Нийгмийн даатгалын эрсдлээс сэргийлэх, компанийн ашигт ажиллагааны түвшинд шийдвэр гаргахдаа санхүүгийн тайлангийн мэдээллийг хэрэглэж сурна. Мөн нягтлан бодох бүртгэлийн гол нэр томъёо, зарчмуудыг суралцаж тэдгээрийг амьдралд хэрэглэх арга техникийг эзэмшинэ.
Сургалтыг хэн явуулах вэ?
Сургалтыг Монголын дотоод аудиторуудын институтийн ерөнхийлөгч, Монгол Улсын шилдэг аудитор, Мэргэшсэн дотоод аудитор Л.Отгонбаяр болон институтийн мэргэжлийн багш нар удирдан явуулна
Сургалтын агуулга
Эхний өдөр
17:30-18:20
Таны мэдэх шаардлагатай бүртгэлийн үндсүүд болон санхүүгийн тайлан хэрхэн гаргах арга зам
Нягтлан бодох бүртгэлийн зорилго нь хэрэглэгчдийг дүгнэлт болон шийдвэр гаргахад шаардлагатай эдийн засгийн мэдээллээр хангахад оршино.
Таны мэдэх ёстой чухал ойлголтууд болон татварын эрсдэл
Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйгээс бизнесийн амжилтанд нь сөргөөр нөлөөлөх нөхцөл байдлууд юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч татварын хууль тогтоомж зөрчих магадлалыг хэлнэ.
18:20-18:30
Цайны завсарлага
18:30-20:00
Анхан шатны баримт бүрдүүлэлт, анхаарах зүйлс
Ямар шаардлага хангасан баримтыг хүчин төгөлдөр, ямарыг хүчин төгөлдөр бус анхан шатны баримт гэх вэ?
Мөнгөн хөрөнгө, жижиг мөнгөн сан, авлага, бараа материалын хяналтыг хэрхэн тавих вэ?
Мөнгөн хөрөнгийн хөдөлгөөний болон мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн талаарх мэдээлэл нь компанийн удирдлагад компаний санхүү, мөнгөний бодлогыг тодорхойлох суурь болдог.
Хоёр дахь өдөр
17:30-18:20
Биет ба биет бус хөрөнгийн бүртгэл, элэгдэл, хорогдлын тооцоо, хэрхэн хяналт тавих вэ?
Аж ахуйн нэгж хөрөнгөөс ирээдүйд эдийн засгийн үр өгөөж олж чадах боломжтой ба тэр үр өгөөжийг зөвхөн өөрөө хүртэж чадахаар байвал хөрөнгөнд хяналт тавьж чадахуйц болно гэж үзнэ.
Өр төлбөрийн талаарх ойлголт, хяналтыг хэрхэн тавих вэ?
Өр төлбөр бол аж ахуйн нэгжийн эдийн засгийн үүрэг хариуцлага юм. Өр төлбөр нь урт ба богино хугацаатай байж болно.
18:20-18:30
Цайны завсарлага
18:30-20:00
Эзэмшигчийн өмчийн бүртгэл, эзэмшигчийн өмчид гарсан өөрчлөлтийг бүртгэлд хэрхэн тусгах, цэвэр ашиг гэж юу вэ?
Аливаа бизнесийн байгууллагын үндсэн зорилго нь ашиг олох явдал байдаг. Яагаад гэвэл,бизнесийн байгууллагын ашигт ажиллагааны үр дүнд эзэмшигчийн өмч өсөх нь цэвэр ашгийн хэмжээнээс шалтгаалдаг.
Санхүү, татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангуудын уялдаа холбоо, тэдгээрийг хэрхэн унших талаар
Аж ахуйн нэгж нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу санхүүгийн бүртгэл хөтөлж, тайлангаа гаргана. Харин татварын тайлангаа Монгол улсад мөрдөж байгаа татварын хууль тогтоомжид нийцүүлэн гаргана.
Гурав дахь өдөр
17:30-18:20
Орлого, өсөлтөө төлөвлөх, орлогод хяналтыг хэрхэн тавих вэ?
Үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлогыг өөрөө хэрэглэх, бусдад дамжуулан борлуулах, шилжүүлэх, ашиг олох зорилготой байсан эсэхээс үл хамааруулан тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлогод хамааруулна.
Зардлын бүртгэл, зардалд хэрхэн хяналт тавих вэ?
Дотоод мэдээлэл хэрэглэгч болох удирдлагад зориулагдсан бүртгэл бөгөөд түүний гол зорилго нь байгууллага дээр гарч буй барааны өртөг зардлыг тооцох, төлөвлөх, гүйцэтгэлийг үнэлэх, хяналт тавихтай холбогдсон мэдээлэлээр хангах явдал юм.
18:20-18:30
Цайны завсарлага
18:30-20:00
Санхүүгийн тайланг уншиж алдааг олох, зөв соргогоор тайлбарлах, эрсдэлээс сэргийлэх
Компанийн санхүүгийн тайланд тоотой хэрхэн ажиллахыг мэдэх нь хувьцаанд хөрөнгө оруулагчдын хувьд чухал ур чадвар юм. Компанийн хөрөнгө оруулалтын чанарыг ойлгож мэдэхийн тулд тайлан тэнцэл, орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайланг гүнзгий сайн боловсруулж, дүн шинжилгээ хийх нь хөрөнгө оруулалтын ухаалаг сонголт хийх үндэс суурь болно.
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх, шийдвэр гаргалтаа санхүүгийн арга техникийн тусламжтайгаар хурцлах, төсөл боловсруулах аргачлал, ач холбогдол
Компанийн үйл ажиллагааны түвшинг шинжилж үнэлэхийн тулд санхүүгийн харьцаа коэффициентуудыг тооцдог. Санхүүгийн харьцаануудыг тооцоход тайлан баланс ба орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг ашиглана.
Асуулт, санал, дүгнэлт
Гэрчилгээ олголт, зураг авалт
Үргэлжлэх хугацаа
Ажлын 3 өдөр, орой 17:30-20:00 хүртэл
Байршил
Bizcon VIP салбар: ХУД, Удирдлагын академийн эсрэг талд, Бизконы байр, 2 давхарт Утас: 91919107
Bizcon 8 шарга салбар: ЧД, Найман шарга төв, Бизкон аудитын байр, 4 давхарт, 402 тоот Утас: 95959107, 312273
Дагалдах материал
Сургалтанд гарын авлага дагалдана.
Гэрчилгээ олгоно.
Байгууллага
Монголын дотоод аудиторуудын институт ТББ
Хаан банк: 5020183197
Регистр: 8043019
Холбоо барих