Итгэлцлийг бэхжүүлнэ.
Аудит гэдэг нь зөвхөн санхүүгийн тоог хянах бус харин таны төсөөлж, төлөвлөж буй ирээдүйг цогцлоох үндэс суурийг нь бий болгох чухал нэгэн хэрэгсэл юм. Бид зөвхөн үйлчилгээгээ үзүүлэх биш харин таны асуудлын угт хүрч танд тулгарч буй асуудлыг шийдэхийг зорьдог. БИЗКОН таньтай хамтран ажиллахдаа үргэлж бэлэн байх болно.
Татвартай холбоотой өдөр, сар, жил бүрт гардаг асуудлуудыг цогцоор нь шийдэж татварын асуудлыг загварчилна.
Татвар, Хуулийн зөвлөгөө
Бид үйлчлүүлэгчдийнхээ зөвхөн өнөөдөр тулгамдаж буй асуудал төдийгүй ирээдүйд тулгарч болох эрсдэлийг ч урьдчилан таамаглаж, хамтран ажиллахыг эрмэлздэг. Татвартай холбоотой өдөр, сар, жил бүрт гардаг асуудлуудыг цогцоор нь шийдэж татварын асуудлыг загварчилж, танд илүү хялбар болгохыг бид хичээн ажилладаг.
Итгэлцлийг бэхжүүлнэ.
Санхүүгийн зөвлөх үйлчилгээ
Аливаа байгууллага, хувь хүн болгон ямарваа шийдвэр гаргахын тулд орлого, зарлага, хөрөнгө оруулалт хийх зэрэг санхүүгийн асуудалтай тулгардаг. Энэхүү тулгамдаж буй асуудлыг тань мэргэжлийн үүднээс шийдвэрлэж өгөх санхүүгийн зөвлөх үйлчилгээг бид танд санал болгож байна.
Шинэчлэлт, инновацийг нэвтрүүлнэ.
Зөвлөх үйлчилгээ
Бид шинэчлэлт хийх, инновац болон өргөжин хөгжих, зардлыг бууруулах, эрсдэлийг удирдах гэх мэт олон стратегийг төлөвлөхөх, хэрэгжүүлэхэд тусладаг. Бид үр ашигтай байдлыг эрхэмлэн зөвхөн таны бизнес, танай байгууллагын онцлогт тохируулан дэмжлэг үзүүлэхийг хичээдэг.
Бүтээмжийг сайжруулна.
Хүний нөөц
Байгууллага бүр зах зээлийн хүрээгээ өргөжүүлж, үйл ажиллагааны чадвараа дээшлүүлэхийн тулд өөрийн хүмүүсээр дамжуулж өрсөлдөөний давуу талтай болохыг хүсдэг. Тэд зөв чадвартай, зөв хүмүүс, зөв газарт зөв цагт, зөв зардлаар, зөв зүйлийг хийх аргыг эрэлхийлж байдаг.