2021 / …. / …. – 2021 / …. / ….
Бүртгэл явагдаж байна
Сургалтын зорилго
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадваруудыг олгох зорилготой бөгөөд үйл ажиллагаанаас илүүтэйгээр стратегийн болон хэтийн зорилгод чиглэсэн агуулгатай байна. Энэхүү сургалтад хамрагдсанаар гэрчилгээ олгогдоно.
Сургалт хэнд зориулагдсан бэ?
Сургалтад дараах ажил мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.
- Компанийн ТУЗ-ийн гишүүд, захирлууд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх удирдлага, хариуцлагатай ажилтан, хувь хүмүүс хамрагдана.
- Мэдлэгийнхээ цар хүрээг нэмэгдүүлэхийг хүсэгчид
Сургалтын агуулга
Сургалтаар ТУЗ-ийн үйл ажиллагааг үр өгөөжтэй удирдах, захирлуудын цалин урамшууллын бодлого болон гүйцэтгэх удирдлагыг хянах оновчтой тогтолцоо, хууль эрх зүйн хүрээнд мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажиллах, сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцлүүд ба нэгдмэл сонирхолтой этгээдийн асуудлууд, эрсдэлийн удирдлага болон манлайлал зэрэг компанийн засаглалын ойлголтуудыг нарийвчлан авч үзнэ.
Сургалтанд хамрагдсанаар
- Компанийн засаглалын ач холбогдол дэлхийн шилдэг туршлагууд,
- Монголын хууль эрх зүйн зохицуулалт, ОЕСD-ийн зарчмуудад нийцсэн компанийн засаглалын тогтолцоог өөрийн компанидаа бий болгох арга зам,
- Хараат бус, гүйцэтгэх бус захирлуудын үүрэг ач холбогдол, захирлуудыг сонгон шалгаруулах үйл явц, ТУЗ-ийн дарга ба гүйцэтгэх удирдлагыг салгах, ТУЗ-ийн хараат бус байдал,
- Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд ба гүйцэтгэх удирдлага, бусад оролцогч талуудын компанийн засаглал дах үүрэг хариуцлага,
- ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээ, гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, стратегийг батлах үүргүүд,
- Дотоод гадаад хяналт, мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажилласнаар ТУЗ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах,
- ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үүргүүд ба хурлыг үр дүнтэй хэрхэн зохион байгуулах аргуудад суралцана
Сургалтыг хэн явуулах вэ?
Сургалтыг Монголын дотоод аудиторуудын институтийн ерөнхийлөгч, Монгол Улсын шилдэг аудитор, Мэргэшсэн дотоод аудитор Л.Отгонбаяр болон институтийн мэргэжлийн багш нар удирдан явуулна
Боловсрол
• 1993-1997 Мандах их сургуульд- НББ бакалавр
• 1997-1999 МУИС ЭЗДС- Эдийн засгийн шинжлэх ухааны магистр
• 1999-2006 ММНБИ- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч
• 2003-2016 Монголын дотоод аудиторуудын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн дотоод аудитор
• 2003-2016 Монголын мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчдын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч
• 2012 Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний төв- Компанийн засаглалын сургагч багш
• 2007 Япон, Жайка болон Японы мэргэшсэн нягтлан бодогчдын институт- НББ, аудитын чадавхи сайжруулах сургалт
• 2006 ММНБИ- Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх аудитор болох сургалт
• 2002 Сингапур улс, Raffles education center-Мэргэжил дээшлүүлэх сургалт
• 2004 Сангийн яам- СТОУС-н сургалт
• 2005 Нийгмийн хамгааллын хөгжлийн хөтөлбөр- Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудад зориулсан сургалтын зөвлөх
• 2007 Малайз Ernest & Yong LLC – Компанийн засаглал, стратеги төлөвлөлт, эрсдлийн удирдлага болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх нь сургалт
• 1999 Артур Андерсен болон Сангийн яам-Өртөг удирдлагын НББ сургалт
• 2003 Азийн хөгжлийн банк, ММНБИ-Аудитын компанийн бодлого, горимыг боловсронгуй болгох нь
• 2006 Монголын дотоод аудиторуудын институт – Байгууллагын хяналтын зөвлөл буюу аудитыг хороог оновчтой зохион байгуулах, дотоод аудит, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох сэдвүүдээр сургагч багш, зөвлөх
• 2007 Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт –Удирдлагын бүртгэл, санхүүгийн менежментийн чиглэлээр сургагч багш, зөвлөх
• 2017-2018 Harvard University –Удирдлагын хөтөлбөр
Ажлын туршлага
• 1997-2001 Мандах их сургууль- НББ –н багш
• 1997-2001 Сангийн сайдын дэргэдэх НББ-н мэргэжлийн зөвлөл-Гэрээт багш
• 2001-2002 Артур Андерсан Монгол аудит ХХК –Аудитор
• 2004-2016 Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт-Удирдах зөвлөлийн гишүүн
• 2002-оноос Бизкон аудит ХХК- Захирал
• 2003-оноос Монголын дотоод аудиторуудын институт-Тэргүүн
• 2003-оноос Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт-Тэргүүн
Сургалтын агуулга
Эхний өдөр
Анхан шат
Компанийн засаглалын танилцуулга
Төлөөлөн удирдан зөвлөл
Компанийн засаглалын хууль, эрхзүйн орчин
Хараат бус гүйцэтгэх болон, гүйцэтгэх бус ТУЗ-ийн гишүүд
ТУЗ-ийн хороод, гүйцэтгэх удирдлага
Хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
Хоёр дахь өдөр
Ахисан шат
Тайлагнал болон ил тод байдал
Санхүүгийн бус ТУЗ-ийн гишүүдэд зориулсан санхүүгийн сургалт
Их хэмжээний хэлцэл, сонирхлын зөрчилтэй хэлцэл
Эрсдэлийн удирдлага
Хөндлөнгийн болон дотоод аудит
Компанийн нийгмийн хариуцлага
Гурав дахь өдөр
Практик, дадлага
Тест болон багшийн үнэлгээ, ярилцлага
Гэрчилгээ гардуулалт
Үргэлжлэх хугацаа
6 өдрийн онлайн сургалт
Байршил
Bizcon 8 шарга салбар: ЧД, Найман шарга төв, Бизкон аудитын байр, 4 давхарт, 402 тоот Утас: 95959107, 312273
Дагалдах материал
Сургалтанд гарын авлага дагалдана.
Гэрчилгээ олгоно.
Байгууллага
Монголын дотоод аудиторуудын институт ТББ
Хаан банк: 5020183197
Регистр: 8043019
Холбоо барих