Хуулийн дагуу татвараа зөв тооцоолох, татварын эрсдэлийг бууруулах арга зам практик мэдлэг олгох сургалтын хөтөлбөр

Бүртгүүлэх

2019 /…/ …  –  2019 /… /…

Бүртгэл явагдаж байна

Сургалтын зорилго

Монголын Дотоод Аудиторуудын Институт, Монголын Удирдлагын Нягтлан Бодогчдын институт санаачлан Аж ахуй нэгж болон, хувиараа бизнесс эрхэлдэг ажил олгогч иргэдэд зориулан Татварын хяналт шалгалтын эрсдэлийг үнэлэх, мэдлэг, ур чадвар олгох, туршлага солилцох, хуулийн дагуу татвараа хэрхэн бага төлөх талаарх боломжуудыг олгох практик сургалтад урьж байна.

Сургалт хэнд зориулагдсан бэ?

  • Сургалтад дараах ажил мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.
  • Аж ахуй нэгж, байгууллагуудын захирал, удирдах албан тушаалтан, менежер, нягтлан бодогчид болон сонирхсон хүн бүр хамрагдах боломжтой.

Сургалтыг хэн явуулах вэ?

Уг сургалтыг татварын онол, практик, хяналт шалгалтын чиглэлээр мэргэшсэн, зөвлөх багш удирдана.

Сургалтанд ирэхдээ бэлтгэж ирэх зүйлс

Тулгамдаж буй асуудлаа сайн тодорхойлоод мэргэжлийн багшаас хэлэлцүүлгийн цагаар асууж, тодруулж зөвөлгөө авахад бэлтгэсэн байх, компьютер болон ухаалаг утсандаа татварын хуулиудыг хэрэглэж болохуйцаар бэлтгэсэн байх

Сургалтын агуулга

Бүлэг 1

Татварын онолын үндсэн асуудлууд: Албан татварын бүрэлдэхүүн, албан татварын ангилал, татварын үүрэг зарчимууд, татварын хуулийн бүрэлдэхүүн, татварын харилцааны онцлог

Бүлэг 2

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Хөрөнгийн албан татварууд

Бүлэг 3

Татварын Ерөнхий хууль, Татвар төлөгчийн бүртгэл, Татварын хөөн хэлэлцэх хугацаа, Татвар ногдуулах, тайлагнах, Татварын өр барагдуулах журам

Бүлэг 4

Татварын бүртгэлийн асуудалтай холбоотой гарсан маргаантай гомдлуудын шийдвэрлэлт /жишээн дээр хэлэлцүүлэг хийх/

Бүлэг 5

Татварын маргаан, түүнийг шийдвэрлэх аргууд, Захиргааны хариуцлагын тооцоолол, Захиргааны журмаар гомдлыг шийдвэрлэх нь, Иргэний журмаар гомдлыг шийдвэрлэх нь

Бүлэг 6

Олон улсын татварын тухай ойлголт: Давхар татварын гэрээний хэрэглээний асуудлууд, Татварын давхардлыг арилгах аргууд, Нимгэн капиталжуулалтын дүрэм, Үнэ шилжүүлэх аргууд

Бүлэг 7

Олон улсын татварын асуудалтай холбоотой үүсэх татварын маргаантай асуудлууд Жишээн дээр хэлэлцүүлэг хийх

Сургалтын төгсөгчид

Төгсөгчдийн сэтгэгдэл

Сургалтуудын талаар дэлгэрэнгүй

Үргэлжлэх хугацаа

өглөө 9:30- 17:30 хүртэл хичээллэнэ.

Сургалтын төлбөр

150000 төгрөг

Явагдах салбар

Bizcon 8 шарга салбар: ЧД, Найман шарга төв, Бизкон аудитын байр, 4 давхарт, 402 тоот Утас: 95959107, 312273

Дагалдах материал

Гарын авлага үнэ төлбөргүй дагалдана.
Гэрчилгээ олгоно.

Байгууллага

Монголын дотоод аудиторуудын институт ТББ
Хаан банк: 5020183197
Регистр: 8043019

Холбоо барих

Сургалтын бүртгэл

Компаниуд хамгийн боломжит бага хэмжээгээр татвар төлөх хуулийн боломжууд сургалт