Бүртгэл явагдаж байна
Сургалтын зорилго
Байгууллагын сайн засаглалыг бий болгох зорилтын хүрээнд засаглал доторх дотоод хяналтын бүтцийг бий болгох нь туйлын ач холбогдолтой.
Сургалт хэнд зориулагдсан бэ?
Мэргэжлийн ёс зүйтэй, мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагатай дотоод аудитор, хянан шалгагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-н гишүүд, ерөнхий болон гүйцэтгэх захирал, газар хэлтсийн дарга нар, байцаагч, нягтлан бодогч, эдийн засагч, санхүүгийн менежер, хуульч, инженер зэрэг төрийн болон хувийн хэвшлийн ААН, Байгууллагад ажиллаж байгаа болон ажиллах сонирхолтой хүн бүрт зориулагдсан.
Сургалтад оролцсоноор та ямар шинэ мэдлэг, чадвар эзэмших вэ?
Аудитыг дотоод болон гадаад гэж 2 ангилдаг. Бид гадаад аудитын талаар багагүй мэдлэгтэй боловч аудитын амин сүнс болсон дотоод аудит, хяналтын талаар өнөөдрийг хүртэл хангалттай мэдээлэлгүй явж ирлээ. Та энэ сургалтад сууснаар байгууллагын эзэд, удирдлагын төлөө үйлчилдэг дотоод аудитор, хяналтын ажилнуудын ёс зүй, арга технологи, хараат бус, бодит байдал, дотоод аудит, хяналтын дүрэм, ажлын байрны тодорхойлолт зэрэг доорх агуулга хэсэгт тусгагдсан өргөн хүрээний мэдлэгтэй болно.
Сургалтыг хэн явуулах вэ?
Сургалтыг Монголын дотоод аудиторуудын институтийн ерөнхийлөгч, Монгол Улсын шилдэг аудитор, мэргэшсэн дотоод аудитор Л.Отгонбаярын зохиосон олон улсын мэргэшсэн дотоод аудитор цол олгох хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан 4 номны дагуу Мэргэшсэн дотоод аудитор цолтой багш нар удирдан явуулна
Боловсрол
• 1993-1997 Мандах их сургуульд- НББ бакалавр
• 1997-1999 МУИС ЭЗДС- Эдийн засгийн шинжлэх ухааны магистр
• 1999-2006 ММНБИ- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч
• 2003-2016 Монголын дотоод аудиторуудын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн дотоод аудитор
• 2003-2016 Монголын мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчдын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч
• 2012 Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний төв- Компанийн засаглалын сургагч багш
• 2007 Япон, Жайка болон Японы мэргэшсэн нягтлан бодогчдын институт- НББ, аудитын чадавхи сайжруулах сургалт
• 2006 ММНБИ- Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх аудитор болох сургалт
• 2002 Сингапур улс, Raffles education center-Мэргэжил дээшлүүлэх сургалт
• 2004 Сангийн яам- СТОУС-н сургалт
• 2005 Нийгмийн хамгааллын хөгжлийн хөтөлбөр- Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудад зориулсан сургалтын зөвлөх
• 2007 Малайз Ernest & Yong LLC – Компанийн засаглал, стратеги төлөвлөлт, эрсдлийн удирдлага болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх нь сургалт
• 1999 Артур Андерсен болон Сангийн яам-Өртөг удирдлагын НББ сургалт
• 2003 Азийн хөгжлийн банк, ММНБИ-Аудитын компанийн бодлого, горимыг боловсронгуй болгох нь
• 2006 Монголын дотоод аудиторуудын институт – Байгууллагын хяналтын зөвлөл буюу аудитыг хороог оновчтой зохион байгуулах, дотоод аудит, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох сэдвүүдээр сургагч багш, зөвлөх
• 2007 Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт –Удирдлагын бүртгэл, санхүүгийн менежментийн чиглэлээр сургагч багш, зөвлөх
• 2017-2018 Harvard University –Удирдлагын хөтөлбөр
Ажлын туршлага
• 1997-2001 Мандах их сургууль- НББ –н багш
• 1997-2001 Сангийн сайдын дэргэдэх НББ-н мэргэжлийн зөвлөл-Гэрээт багш
• 2001-2002 Артур Андерсан Монгол аудит ХХК –Аудитор
• 2004-2016 Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт-Удирдах зөвлөлийн гишүүн
• 2002-оноос Бизкон аудит ХХК- Захирал
• 2003-оноос Монголын дотоод аудиторуудын институт-Тэргүүн
• 2003-оноос Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт-Тэргүүн
Сургалтын агуулга
Бүлэг 1 Дотоод аудитын үндэс ба шилдэг туршлага
1 дүгээр хэсэг
Дотоод аудит, хяналтын зорилго, дотоод хяналт, эрсдэл, хамрах хүрээ, COSO болон CoCo загвар, бие даасан болон бодит байдал
2 дугаар хэсэг
Аудит, хяналт шалгалтыг эхлүүлэх, Нотолгоо, залилан, баримтжуулалт, төлөвлөлт, дайминг цикл, бүгдээрээ хэлэлцэх зарчим, үр дүнг нэгтгэх, ажиллах дэвтэр
3 дугаар хэсэг
Үр дүнг нэгтгэх, үнэлэх, үр дүнтэй тайлан бичих, дагаж мөрдөх, таван яагаадын зарчим, мөн/бишийн шинжилгээ, ишикава загасны загвар, кайзен арга,хамтын ажиллагааны саад, амжилттай БИДийг би болгох, багийн хурал
Бүлэг 2 Дотоод аудитын гарын авлага
Хууль эрхзүй
Төсвийн тухай хууль, Засгийн газрын 129 дугаар тогтоол, Сангийн Сайдын тушаал
Дотоод аудитын талаар
Дотоод аудитын дүрмийн төсөл (жишээ компани дээр), Дотоод хяналт, аудит, хөндлөнгийн аудитын ялгаа, Зохистой хяналтын тогтолцоо, Эрсдлийн удирдлагын засаглал, Дотоод аудитын үндсэн ойлголтууд
3 дугаар бүлэг
Дотоод аудитын арга барил, чиг хандлага, Бороо гоулд ХХК-н дотоод аудит, Аудитын жилийн ажлын төлөвлөгөө, Ажлын баримтууд, чанарын баталгаа, Заавар
Бүлэг 3 Дотоод аудит сурах бичиг
Бүлэг 1
Дотоод аудитын хөгжил дэвшил
Бүлэг 2
Дүрэм, хараат бус болон бодит байдал
Бүлэг 3
Стандарт болон мэргэжлийн дадал
Бүлэг 4
Дотоод аудитын үүрэг хариуцлага
Бүлэг 5
Хяналт-1
Бүлэг 6
Хяналт-2
Бүлэг 7
Ажлын төлөвлөлт ба хяналт
Бүлэг 8
Дотоод аудитын үйл ажиллагааг удирдах 1
Бүлэг 9
Дотоод аудитын үйл ажиллагааг удирдах 2
Бүлэг 10
Ажлын горим
Бүлэг 4 Мэргэшсэн дотоод аудитор эрх олгох шалгалтын тестийн эмхэтгэл
1 дүгээр хэсэг
Дотоод аудитын үндэс ба шилдэг туршлага номын тест
2 дугаар хэсэг
Дотоод хяналтын гарын авлага номын тест
4 дүгээр хэсэг
Дотоод аудит номын тестүүд
3 дугаар хэсэг
Дотоод хяналтын гарын авлага номын тест
Монгол улсын мэргэшсэн дотоод аудиторууд
Сэтгэгдэл
Үргэлжлэх хугацаа
Даваа, Лхагва, Баасан гарагуудад
18:30-21:00 цагийн хооронд хичээллэнэ.
Байршил
Bizcon 8 шарга салбар: ЧД, Найман шарга төв, Бизкон аудитын байр, 4 давхарт, 402 тоот
Утас: 95959107, 312773
Дагалдах материал
3 ном үнэ төлбөргүй
Гэрчилгээ олгоно.
Холбоо барих