Бүртгэл явагдаж байна
Сургалтын зорилго
Санхүү нягтлан бодох бүртгэлийн онол, практик , гадаад хэлний мэдлэг боловсролыг богино хугацаанд шаталсан сургалтаар мэргэжлийн өндөр түвшинд эзэмшүүлэн Байгууллагын удирдлагын шаардлагад нийцсэн мэдлэг боловсрол, дадлага туршлагатай Мэргэшсэн Нягтлан Бодох Бүртгэлийн Мэргэжилтэнг бэлтгэхэд оршино.
Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн/САТ/ нь мэргэшсэн нягтлан бодогчоос /СРА/ ямар ялгаатай вэ?
Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн нь санхүү нягтлан бодох бүртгэлийг онол практик хослуулсан шаталсан хөтөлбөрийн дагуу суралцахаас гадна нягтлан бодогч мэргэжлийн бакалаврын түвшний хичээлүүдийг цогц сургалтаар бэлтгэгдэн төгсөх ба та бүхний үнэт цаг, хөрөнгө мөнгийг хэмнэх болно. Мөн тавигдах шаардлагын хувьд харьцангуй уян хатан байдгаараа онцлогтой юм.
Сургалт хэнд зориулагдсан бэ?
Тус сургалтанд доорх төрлийн ажил мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.
- Санхүү нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутнууд
- Бүх түвшний нягтлан бодогчид
- Бусад сонирхсон хүмүүс
Сургалтанд сууснаар та ямар шинэ мэдлэг, чадвар эзэмших вэ?
- Нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын суурь хичээлүүдийг практик түвшинд судална.
- Байгууллагын удирдлагуудад , мэргэжлийн зөвөлгөө өгөх боловсон хүчин болно
- Зөвхөн дотоод, гадаадын хөрөнгө оруулалт бүхий компанид мэргэжлээрээ ажиллах боломжтой
- Удирдлагын шийдвэр гаргах түвшинд шаардлагатай мэдээллийг гадаад эх сурвалж ашиглан боловсруулах чадамжийг эзэмших гэх мэт
Сургалтыг хэн явуулах вэ?
Сургалтыг Монголын удирдлагын нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч, Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч, Мэргэшсэн дотоод аудитор, Монгол Улсын шилдэг аудитор, Л.Отгонбаярын зохиосон олон улсын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн цол олгох хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан номны дагуу мэргэжлийн багш нар удирдан явуулна.
Сургалтын агуулга
Бүлэг 1
НББ ба Санхүү бүртгэл-1
1 сар
6,5 кредит
НББ-ийн тухай ойлголт, НББ-ийн зарчим, СТОУС, НББ-ийн хэрэглээ, санхүүгийн тайлан, Мөнгөн хөрөнгийн бүртгэл, Авлага бүртгэл, Бараа материалын бүртгэл, Үндсэн хөрөнгийн бүртгэл, холбогдох стандартууд
Бүлэг 2
Санхүү бүртгэл -2
1 сар
4 кредит
Биет бус хөрөнгийн бүртгэл, Богино хугацаат өр төлбөрийн бүртгэл, Урт хугацаат өр төлбөрийн бүртгэл, Хөрөнгө оруулалтын бүртгэл, Хорогдуулагч үнэт цаасны бүртгэл,Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн бүртгэл, Ногдол ашиг хуримтлагдсан ашгийн бүртгэл холбогдох стандартууд
Бүлэг 3
Зардлын бүртгэл
1 сар
4 кредит
Өртөг зардлын тухай ойлголт, материал, хөдөлмөр, ҮНЗ-ын бүртгэл, Ажлын захиалгын аргаар өртөг тооцох систем, технологийн үе шатны аргаар өртөг тооцох систем, Хамсарсан бүтээгдэхүүн, хамсарсан зардлын бүртгэл, стандарт өртгийн бүртгэл
Бүлэг 4
Удирдлагын бүртгэл ба Ахисан түвшний бүртгэл
1 сар
8,5 кредит
Удирдлагын бүртгэлийн талаарх ойлголт, санхүү, зардал, удирдлагын бүртгэлийн ялгаа, зардал үйлдвэрлэл ашгийн хамаарлын шинжилгээ, ялгаварт зардал, мастер төсөв, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах хувилбаруудыг үнэлэх, сегментийн тайлагнал, Санхүүгийн тайлангийн шинжилгээ
Бүлэг 5
ЖДААН-ийн СТОУС
1 сар
3 кредит
Орлого хүлээн зөвшөөрөлт, Түрээсийн бүртгэл, Орлогын албан татварын бүртгэл, НББ-ийн өөрчлөлт ба алдааны бүртгэл, хувьцаанд үндэслэсэн төлбөр, Үйл ажиллагааны сегмент
Бүлэг 6
Цогц бодлого
1 сар
4 кредит
Санхүүгийн бүртгэл, Зардлын бүртгэл, Удирдлагын бүртгэл, Цогц бодлого
Бүлэг 8
Хууль эрх зүй
1 сар
3 кредит
НББ-ийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Аудитын тухай хууль, ААНОАТ-ын тухай хууль, ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль, ОАТ-ын тухай хууль, Гаалийн тарифын тухай хууль, ҮХЭХАТ-ын тухай хууль, АТӨЯХАТ-ын тухай хууль, Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль
Бүлэг 9
Компьютер
1 сар
3 кредит
Хэрэглээний программ, Санхүүгийн Даймонд 5,0, Payroll программ
Монгол улсын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэнгүүд
Сургалтын талаар дэлгэрэнгүй
Үргэлжлэх хугацаа
Сургалтын эхний 2 сар ажлын 5 өдөр
Өглөөний анги: Даваа-Баасан гарагт 10:00-12:30 хүртэл
Оройны анги: Даваа, Лхагва, Баасан гарагуудад 18:00-20:00 хүртэл
Дараагийн сарууд 7 хоногт 2 удаа 17:00-20:00 хүртэл хичээллэнэ.
Ангийн сонголтууд
Өглөөний анги: 10:00-12:30
Оройны анги: 18:00-20:00
Байршил
Bizcon Монгол-3 салбар: СБД, Монгол 3-р сургуулийн зүүн талд 86а Аудитын байр, зүүн хойд хаалга
Дагалдах материал
Ном гарын авлага
Мэргэшүүлэх диплом олгоно
Байгууллага
МД хяналтын институт
Худалдаа хөгжлийн банк: 473001556
Регистр: 8071357
Холбоо барих