Залилангаас сэргийлэх сургалтын хөтөлбөр

Бүртгүүлэх

2018 / …. / ….  –  2018 / …. / ….

Бүртгэл явагдаж байна

Сургалтын зорилго

Санхүүгийн болон санхүүгийн бус гэмт хэрэг, залилангаас үүдэх хор нөлөөг бууруулах; Залилангаас үүсэх хүн, нийгэм, эдийн засагт үзүүлэх хохирлын талаарх мэдлэг, мэдээлэлийг нэмэгдүүлэх; Хувь хүн болон бизнесүүдэд залилангаас сэргийлэх үр дүнтэй стратеги боловсруулахад туслах; Шинээр бий болж буй залилангийн шинэ хэв маяг, нэр төрлийн талаар нэг цэгт төвлөрч, цаг тухайд нь мэдээлэх; Өөрсдийн байгууллагуудад залилангийн эрсдэлийн удирдлагыг сайжруулахад дотоод аудит ямар үнэтэй хувь нэмэр оруулах боломжтойг тодотгох; Залилангаас хэрхэн урьдчилан сэргийлэх; Тааламжтай, харилцан ярилцаж, сонирхолтой, шинэлэг мэдээллээр сургалтын цагийг өнгөрүүлэх, туршлага солилцох;

Сургалт хэнд зориулагдсан бэ?

  • Сургалтад дараах ажил мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.
  • Хувьцаа эзэмшигчид
  • ТУЗ-ын гишүүд
  • Аудитын хорооны гишүүд
  • Байгууллагын дээд удирдлагууд
  • Гадаад, дотоод аудиторууд
  • Сонирхсон хүн бүхэн

Сургалтыг хэн явуулах вэ?

Сургалтыг Монголын дотоод аудиторуудын институтийн ерөнхийлөгч, Монгол Улсын шилдэг аудитор, Мэргэшсэн дотоод аудитор Л.Отгонбаяр болон институтийн мэргэжлийн багш нар удирдан явуулна

Л.Отгонбаяр

CIA Mongolia, CMA Mongolia, CICA Mongolia, CGA Mongolia, CPA, CPB Mongolia, CAT Mongolia, CCFO Mongolia, CCEO Mongolia

Монголын дотоод аудиторуудын институт, Монголын мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчдын институт, Монголын дотоод хяналтын институтын ЕРӨНХИЙЛӨГЧ, Бизкон Аудит ХХК-ийн захирал
Боловсрол
• 1993-1997 Мандах их сургуульд- НББ бакалавр
• 1997-1999 МУИС ЭЗДС- Эдийн засгийн шинжлэх ухааны магистр
• 1999-2006 ММНБИ- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч
• 2003-2016 Монголын дотоод аудиторуудын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн дотоод аудитор
• 2003-2016 Монголын мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчдын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч
• 2012 Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний төв- Компанийн засаглалын сургагч багш
• 2007 Япон, Жайка болон Японы мэргэшсэн нягтлан бодогчдын институт- НББ, аудитын чадавхи сайжруулах сургалт
• 2006 ММНБИ- Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх аудитор болох сургалт
• 2002 Сингапур улс, Raffles education center-Мэргэжил дээшлүүлэх сургалт
• 2004 Сангийн яам- СТОУС-н сургалт
• 2005 Нийгмийн хамгааллын хөгжлийн хөтөлбөр- Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудад зориулсан сургалтын зөвлөх
• 2007 Малайз Ernest & Yong LLC – Компанийн засаглал, стратеги төлөвлөлт, эрсдлийн удирдлага болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх нь сургалт
• 1999 Артур Андерсен болон Сангийн яам-Өртөг удирдлагын НББ сургалт
• 2003 Азийн хөгжлийн банк, ММНБИ-Аудитын компанийн бодлого, горимыг боловсронгуй болгох нь
• 2006 Монголын дотоод аудиторуудын институт – Байгууллагын хяналтын зөвлөл буюу аудитыг хороог оновчтой зохион байгуулах, дотоод аудит, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох сэдвүүдээр сургагч багш, зөвлөх
• 2007 Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт –Удирдлагын бүртгэл, санхүүгийн менежментийн чиглэлээр сургагч багш, зөвлөх
• 2017-2018 Harvard University –Удирдлагын хөтөлбөр

Ажлын туршлага

• 1997-2001 Мандах их сургууль- НББ –н багш
• 1997-2001 Сангийн сайдын дэргэдэх НББ-н мэргэжлийн зөвлөл-Гэрээт багш
• 2001-2002 Артур Андерсан Монгол аудит ХХК –Аудитор
• 2004-2016 Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт-Удирдах зөвлөлийн гишүүн
• 2002-оноос Бизкон аудит ХХК- Захирал
• 2003-оноос Монголын дотоод аудиторуудын институт-Тэргүүн
• 2003-оноос Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт-Тэргүүн

Сургалтын агуулга

Эхний өдөр

17:30-18:40

Санхүүгийн залилан түүний төрлүүд

Санхүүгийн залилан гэж юу болох, санхүүгийн залилангуудын төрлүүд, тэдгээр нь хэрхэн илэрдэг талаар танд танилцуулна.

Залилангийн кейс (WorldCom)

ВолдКом компани хэрхэн алдагдалтай тайланг 2 тэрбумын ашигтай тайлагнасан бэ? Залилан хэрхэн илэрсэн бэ?

18:40-18:50

Цайны завсарлага

18:50-20:00

Санхүүгийн тайлан дахь Залилан

Санхүүгийн тайлан дахь залилан хувьцааны зах зээлийн үнэд хэрхэн нөлөөлдөг вэ? Санхүүгийн тайлангийн залиланд хамгийн их өртдөг дансууд.

Залилангийн кейс (Enron)
“Эндээс юу харах вэ? гэхээр төвөгтэй санхүүгийн тайлангуудын жишээг харах юм.

Хоёр дахь өдөр

17:30-18:40

Залилангийн эрсдэлийг үнэлэх нь:

Залилангийн бүх бүтэц бүрэлдэхүүнийг ил гаргах нь

18:40-18:50

Цайны завсарлага

18:50-20:00

Залилангаас хамгаалах нь

Анхаарах зүйл бол, үр дүнтэй залилангийн эсрэг хөтөлбөр нь хяналт болон итгэлийн хоорондох тэнцвэрийг хангах явдал юм.

Гурав дахь өдөр

17:30-18:40

Залилангийн аудитыг хэрхэн хийх вэ?

Бизнест залилан хэрхэн бий болоод байгааг ойлгохын тулд бүртгэлийн үйл ажиллагаа ямар циклээр явдагийг ойлгох хэрэгтэй.

18:40-18:50

Цайны завсарлага

18:50-20:00

Санхүүгийн бус Залилан

Аливаа байгууллага нь ажилчдын залилангаас үүдэн жил бүр орлогынхоо 5 хувийг алддаг.

Асуулт, санал, дүгнэлт

Гэрчилгээ гардуулалт

Үргэлжлэх хугацаа

Ажлын 3 өдөр 17:30-20:00 цагуудад

Байршил

Bizcon 8 шарга салбар: ЧД, Найман шарга төв, Бизкон аудитын байр, 4 давхарт, 402 тоот Утас: 95959107, 312273

Дагалдах материал

Сургалтанд гарын авлага дагалдана.
Гэрчилгээ олгоно.

Байгууллага

Монголын дотоод аудиторуудын институт ТББ
Хаан банк: 5020183197
Регистр: 8043019

Холбоо барих

Сургалтын бүртгэл

Залилангаас сэргийлэх сургалт