2018 / …. / …. – 2018 / …. / ….
Бүртгэл явагдаж байна
Сургалтын зорилго
- Тухайн байгууллагын дотоод хяналтын системийг үнэлүүлж сургана.
- Эрсдэлийг бууруулах үр ашигтай арга барилд суралцана.
- Залилан гарах боломжийг хаах аргад суралцана.
- Бизнесээ эмх цэгцтэй үр ашигтай зохион байгуулах
- Хууль бус, дэг журамгүй үйлдэл, алдаанаас сэргийлэх
- Бүртгэл хөтлөлтийн үнэн зөв, иж бүрэн байдлыг шалгана
- Санхүүгийн мэдээлэл, тайланг цаг хугацаанд нь бэлтгэн гаргах
- Стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн явц байдалд үнэлгээ өгч сурах
- Тааламжтай, харилцан ярилцах байдлаар сургалт явагдана.
Сургалт хэнд зориулагдсан бэ?
- Сургалтад дараах ажил мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.
- Хувьцаа эзэмшигчидТУЗ-ын гишүүд
- Аудитын хорооны гишүүд
- Байгууллагын дээд удирдлагууд
- Гадаад, дотоод аудиторууд
- Сонирхсон хүн бүхэн
Сургалтыг хэн явуулах вэ?
Сургалтыг Монголын дотоод аудиторуудын институтийн ерөнхийлөгч, Монгол Улсын шилдэг аудитор, Мэргэшсэн дотоод аудитор Л.Отгонбаяр болон институтийн мэргэжлийн багш нар удирдан явуулна

Боловсрол
• 1993-1997 Мандах их сургуульд- НББ бакалавр
• 1997-1999 МУИС ЭЗДС- Эдийн засгийн шинжлэх ухааны магистр
• 1999-2006 ММНБИ- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч
• 2003-2016 Монголын дотоод аудиторуудын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн дотоод аудитор
• 2003-2016 Монголын мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчдын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч
• 2012 Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний төв- Компанийн засаглалын сургагч багш
• 2007 Япон, Жайка болон Японы мэргэшсэн нягтлан бодогчдын институт- НББ, аудитын чадавхи сайжруулах сургалт
• 2006 ММНБИ- Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх аудитор болох сургалт
• 2002 Сингапур улс, Raffles education center-Мэргэжил дээшлүүлэх сургалт
• 2004 Сангийн яам- СТОУС-н сургалт
• 2005 Нийгмийн хамгааллын хөгжлийн хөтөлбөр- Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудад зориулсан сургалтын зөвлөх
• 2007 Малайз Ernest & Yong LLC – Компанийн засаглал, стратеги төлөвлөлт, эрсдлийн удирдлага болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх нь сургалт
• 1999 Артур Андерсен болон Сангийн яам-Өртөг удирдлагын НББ сургалт
• 2003 Азийн хөгжлийн банк, ММНБИ-Аудитын компанийн бодлого, горимыг боловсронгуй болгох нь
• 2006 Монголын дотоод аудиторуудын институт – Байгууллагын хяналтын зөвлөл буюу аудитыг хороог оновчтой зохион байгуулах, дотоод аудит, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох сэдвүүдээр сургагч багш, зөвлөх
• 2007 Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт –Удирдлагын бүртгэл, санхүүгийн менежментийн чиглэлээр сургагч багш, зөвлөх
• 2017-2018 Harvard University –Удирдлагын хөтөлбөр
Ажлын туршлага
• 1997-2001 Мандах их сургууль- НББ –н багш
• 1997-2001 Сангийн сайдын дэргэдэх НББ-н мэргэжлийн зөвлөл-Гэрээт багш
• 2001-2002 Артур Андерсан Монгол аудит ХХК –Аудитор
• 2004-2016 Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт-Удирдах зөвлөлийн гишүүн
• 2002-оноос Бизкон аудит ХХК- Захирал
• 2003-оноос Монголын дотоод аудиторуудын институт-Тэргүүн
• 2003-оноос Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт-Тэргүүн
Сургалтын агуулга
Эхний өдөр
17:30-18:20
Дотоод хяналтын системийг үнэлэх COSO загвар
Байгууллага, аж ахуйн нэгж нь хяналт шалгалтгүйгээр оршин тогтнохгүй учраас хяналтын албыг өөрөө дотооддоо ямар нэг хэмжээгээр зохион байгуулж байдаг.
Дотоод хяналтын системийг үнэлэх дадлага ажил
Дотоод хяналтыг үнэлдэг ач холбогдол бүхий хэд хэдэн загвар байдаг хэдий ч хамгийн их хэрэглэгддэг загвар нь COSO юм.
18:20-18:30
Цайны завсарлага
18:30-20:00
Өөрийн байгууллагын дотоод хяналтад үнэлгээ өгөх
Дотоод хяналтыг байнга дэмжих хандлага болон удирдлагын баталсан үйл ажиллагааны журам, гүйцэтгэлийг үнэлэх хэмжүүрийг тогтооно.
Өөрийн байгууллагын дотоод хяналтыг сайжруулах талаар зөвлөмж бичих
Дээд түвшний удирдлагуудыг засаглал, дотоод аудит, эрсдэлийн удирдлага, стратеги төлөвлөлт гэх мэт шаардлагатай сургалтад хамруулж, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэнээр дээд түвшинд манлайлах, төлөвлөх, удирдах, хянах ур чадвар нэмэгдэнэ гэж үзэж байна.
Хоёр дахь өдөр
17:30-18:20
Дотоод хяналтын системийг үнэлэх CoCo загвар
CoCo загварыг Канадын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын хяналтын зөвлөлөөс гаргасан бөгөөд дотоод аудитын зорилтуудад илүү тохиромжтой хийгдсэн.
Дотоод хяналтын системийг үнэлэх дадлага ажил
Байгууллагын зорилтод хүрэхэд нөлөөлөх дотоод ба гадаад эрсдэлийг тодорхойлсон байна.
18:20-18:30
Цайны завсарлага
18:30-20:00
Өөрийн байгууллагын дотоод хяналтад үнэлгээ өгөх
Эрх мэдэл, үүрэг, хариуцлага хүлээх чадвар нь тодорхой нарийн тодорхойлогдсон байх ёстой бөгөөд байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон явуулж буй үйл ажиллагааны зорилтуудыг хангасан байна.
Өөрийн байгууллагын дотоод хяналтыг сайжруулах талаар зөвлөмж бичих
Асуудал шийдвэрлэх зааг ялгаа, нэр төрлийг нарийвчлан гаргаж, эрх үүргийн зохистой болон тэнцвэртэй харьцааг бий болгож, хянаж байх
Гурав дахь өдөр
17:30-18:20
Өөрийгөө үнэлэх хяналт
Дотоод хяналт сайжирснаар байгууллага дотоод хүчин зүйлсээс үүсэн гарах аливаа эрсдэл, алдаа дутагдлаас урьдчилан сэргийлнэ.
Өөрийгөө үнэлэх хяналтаар дотоод хяналтын системийг үнэлэх дадлага ажил
Хяналт нь урьдчилан сэргийлэлтийн (тохиолдож болзошгүй хүсмээргүй үйл явдлуудыг тодорхойлох), илрүүлэлтийн (учирсан хүсмээргүй үйл явдлуудыг олж илрүүлэх, засварлах) буюу удирдан чиглүүлэлтийн (хүрэхээр тэмүүлж буй үйл явдлуудын учир шалтгааныг олж тогтоох, дэмжлэг туслалцаа үзүүлэх) гэсэн хэлбэртэй байж болно.
18:20-18:30
Цайны завсарлага
18:30-20:00
Өөрийгөө үнэлэх хяналтаар өөрийн байгууллагын дотоод хяналтад үнэлгээ өгөх
Өөрийн явуулж буй үйл ажиллагаа бүрт хүлээж болох эрсдэлийг нэгж тус бүрээр тодорхой тогтоож өгөх, тэдгээрийг хэрхэн хохирол багатайгаар даван туулах арга замыг тодорхойлох
Өөрийн байгууллагын дотоод хяналтыг сайжруулах талаар зөвлөмж бичих
Дотоод хяналтын тогтолцоо нь компанийн өдөр тутмын ажиллагаанаас эхлэн жилийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг бүх шат, хүрээний үйл ажиллагааг бүрэн хамарсан байх
Асуулт, санал, дүгнэлт
Гэрчилгээ гардуулалт
Үргэлжлэх хугацаа
Ажлын 3 өдөр 17:30-20:00 цагуудад
Байршил
Bizcon 8 шарга салбар: ЧД, Найман шарга төв, Бизкон аудитын байр, 4 давхарт, 402 тоот Утас: 95959107, 312273
Дагалдах материал
Сургалтанд гарын авлага дагалдана.
Гэрчилгээ олгоно.
Байгууллага
Монголын дотоод аудиторуудын институт ТББ
Хаан банк: 5020183197
Регистр: 8043019
Холбоо барих