CPB Mongolia – МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН МЭРГЭЖЛИЙН НЯГТЛАН БОДОГЧ бэлтгэх сургалт

Бүртгүүлэх

Бүртгэл явагдаж байна

Сургалтын зорилго

Их, дээд сургуулиудын жилийн сургалтын төлбөр өндөр болсон энэ үед заавал удаан хугацаагаар, үр ашиг багатай онолын сургалтанд хамрагдахгүйгээр богино хугацаанд, практик амьдрал дээр тулгуурласан дадлагын сургалт явуулж, нягтлан бодогч мэргэжил олгох зайлшгүй шаардлага урган гарлаа. Энэхүү сургалтын зорилго нь тооцооны болон ерөнхий нягтлан бодогчдын өдөр тутам ажлаа хийж гүйцэтгэх явцад шаардагдах ур чадвар, мэдлэг, дадлагыг практикаар олгож, нягтлан бодогч мэргэжлээр суралцагч оюутнуудын цаг, мөнгийг хэмнэх боломж бүрдүүлэх явдал юм.

Сургалт хэнд зориулагдсан бэ?

Тус сургалтанд доорх төрлийн ажил мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.

  • Тус мэргэжлээр суралцаж буй их дээд сургуулийн оюутнууд,
  • Хувиараа бизнес эрхлэгчид, компанийн захирлууд
  • Бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллагсад
  • Сургалтыг  сонирхож буй мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилготой хэн ч байж болно. /мэргэжил хамаарахгүй/

Сургалтанд сууснаар та ямар шинэ мэдлэг, чадвар эзэмших вэ?

Та манай сургалтанд сууснаар жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын тооцооны болон ерөнхий нягтлан бодогчийн өдөр тутам хийдэг анхан шатны баримт бүрдүүлэх, ажил гүйлгээг журналд оруулах, шатар болон гүйлгээ баланс гаргаж, үүний үр дүнг нэгтгэж баланс, орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, эздийн өмчийн тайлан, тодруулгыг гар аргаар, компьютерийн эксэл програм дээр “Pivot table” ээр, жижиг, дунд хэмжээний байгууллагад өргөн хэрэглэгддэг. “БИЗКОН” программаар гаргахаас гадна, томоохон байгууллагад ашиглагддаг “Даймонд-5.0+Payroll” программыг бүрэн судлаж, ажилчдын цалин хөлсийг бодож, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан бөглөж, нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо барагдуулах, аж ахуйн нэгжийн татвар, суутган, онцгой, үл хөдлөх, нэмэгдсэн өртгийн гэх мэт 10 гаруй тайланг гаргаж, татварын байгууллагатай тооцоо нийлж, аудиторын туслахаар ажиллаж туршлагатай нягтлан бодогчдын алдааг илрүүлж, бодит байгууллагын тайлан баланс гаргаж сурна. Товчоор хэлбэл доорх хичээлийн хөтөлбөрт багтсан ур чадварыг бүрэн эзэмших болно.

Сургалтыг хэн явуулах вэ?

Сургалтыг Монголын удирдлагын нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч,  Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч, Мэргэшсэн дотоод аудитор, Монгол Улсын шилдэг аудитор, Л.Отгонбаярын зохиосон олон улсын мэргэшсэн мэргэжлийн нягтлан бодогч цол олгох хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан  номны дагуу Мэргэшсэн цолтой багш нар удирдан явуулна

Сургалтын агуулга

1 сар

ААН, Байгууллагын Санхүү, Татвар , Нийгмийн даатгалын тайлан гаргах, Компьютер, Нярав хосолсон 21 хоногийн сургалт.  Гэрчилгээтэй

Нярав, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Дансны кодчилол, Тохируулах бичилт, Мөнгөн хөрөнгийн бүртгэл, Үндсэн хөрөнгийн бүртгэл, Цалингийн бүртгэл, Бараа материалын бүртгэл, Санхүүгийн тайлан, Татварын тайлангууд, НӨАТ тайлан, Авлагын бүртгэл, Өр төлбөрийн бүртгэл, EXCEL программ дээр санхүүгийн тайлан гаргах, БИЗКОН 5.0 программ дээр санхүүгийн тайлан гаргах

21 хоног

2 сар

Төсөвт, Төрийн бус, Банк санхүү, Үйлдвэрлэлийн байгууллагуудын Санхүү, Татварын тайлан өссөн дүнгээр гаргаж сурах 30 хоногийн сургалт. Гэрчилгээтэй

Санхүүгийн тайлан өссөн дүнгээр гаргах, Санхүүгийн тайлангийн тодруулга тайлан, ААНОАТ-ын тайлан өссөн дүнгээр гаргах, ХХОАТ-ын тайлан өссөн дүнгээр гаргах, Төрийн бус байгууллагын санхүүгийн тайлан гаргах, Төсөвт байгууллагын санхүүгийн тайлан гаргах, Банк бус санхүүгийн байгууллагын санхүүгийн тайлан гаргах, Хадгаламж зээлийн хоршооны санхүүгийн тайлан гаргах, Зардлын бүртгэл, Материалын зардлын бүртгэл, Хөдөлмөрийн зардлын бүртгэл, Үйлдвэрлэлийн өртгийн тайлан

1 сар

3,4 сар

Ахисан шатны түвшин

Удирдлагын бүртгэл
Зардлын бүртгэл
Санхүүгийн шинжилгээ
Санхүүгийн тайлангийн олон улсын стандарт
Татварын бүртгэл
Дээд шат
Төсөвт байгууллага
Аудит

2 сар

5 сар

Санхүүгийн программ

EXCEL программ дээр санхүүгийн тайлан өссөн дүнгээр гаргах
БИЗКОН 5.0 программ дээр санхүүгийн тайлан өссөн дүнгээр гаргах
Даймонд-5.0+Payroll  санхүүгийн программ

1 сар

6 сар

100% практик дадлага

Зааварчилгаа  хичээл
Анхан шатны баримттай ажиллах
Санхүүгийн тайлан гаргах
Татварын тайлангууд гаргах
Тайлан онлайн шивэлт, тушаалт

1 сар

Монгол улсын мэргэжлийн мэргэшсэн нягтлан бодогч нар

Сургалтын талаар дэлгэрэнгүй

Үргэлжлэх хугацаа

Ажлын 5 өдөр
Даваа-Баасан гариг
6 сар суралцана

Ангийн сонголтууд

Өглөөний анги: 10:00-12:30
Өдрийн анги: 13:30-16:30
Оройны анги: 17:30-20:00 хүртэл

Байршил

Bizcon Монгол-3 салбар: СБД, Монгол 3-р сургуулийн зүүн талд 86а байр, 1 давхарт
Утас:70119107, 96969607

Дагалдах материал

Ном гарын авлага
Гэрчилгээ олгоно.

Байгууллага

М.М. У. ня-бо институт ТББ
Хас банк: 5000009705
Регистр: 9170839

Холбоо барих

Сургалтанд бүртгүүлэх

CPB Mongolia