2021 / …. / …. – 2021 / …. / ….
Бүртгэл явагдаж байна
Сургалтын зорилго
Байгууллагын эзэд, захирлууд /CEO/ өөрийн байгууллагад ажиллаж буй тооцооны нягтлан бодогч, ахлах болон ерөнхий нягтлан бодогчдыг тухайн салбартаа мэргэшсэн байхаас гадна бусад салбарын нягтлан бодох бүртгэлийг төвөггүй хийдэг, өрсөлдөхүйц онцгой мэдлэг, ур чадвар, дадлага туршлагатай байхыг шаардаж байна. Гэтэл нягтлан бодогчид зөвхөн ажиллаж буй салбарынхаа санхүү, татварын тайлангуудыг бэлтгэх чиглэлээр туршлагажсан байдаг тул байгууллагын эзэд, захирлуудын шийдвэр гаргах мэдээллийн хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна. Иймээс энэхүү шаардлагад бүрэн нийцэхүйц мэдлэг, ур чадвар эзэмшсэн МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ /CGA Mongolia/нарыг бэлтгэхэд сургалтын зорилго оршино.
Та манай сургалтанд яагаад хамрагдах ёстой вэ?
- Манай сургалтанд хамрагдсанаар та салбар бүрийн нягтлан бодох бүртгэлийн мэдлэг , ур чадварыг цогцоор нь бүрэн эзэмшиж, бүртгэлийн салбартаа төгс, өрсөлдөхүйц мэргэшсэн болох учраас …
- Хэрвээ та өөрийгөө зүйлд хайрцаглагдсан, чөлөөтэй сэтгэдэггүй, одоогийн нөхцөл, хэрэгцээ шаардлагад нийцсэн хангалттай хэмжээний мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг бүрэн эзэмшээгүй гэж бодож байгаа бол…
- Та зөвхөн ажиллаж буй салбарын санхүүгийн тайланг гаргах чиглэлээр л дагнасан ба энэ нь таны ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй гэж бодож байгаа бол…
- Танд одоо байгаа мэдлэг, ур чадвар, туршлага нь ирээдүйн байгууллагын удирдлага, захирлуудын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц бус гэж бодож байгаа бол …
- Та зөвхөн өөрийн салбарын санхүү, нягтлан бодох бүртгэлээс гадна бусад бүхий л салбарын санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаар бүрэн хэмжээний ойлголттой болж цаашид өөрийн эрхлэх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол …
- Та биеийн хүчээр нэгийг ялна, оюуны хүчээр арвыг ялна гэж боддог бол та манай сургалтанд хамрагдаж өөрөө өөртөө мөнгөөр үл хэмжигдэх, үр ашигтай хөрөнгө оруулалт хийхийг санал болгож байна. Зөвхөн бид биш “БҮГДЭЭРЭЭ ХАМТДАА ХӨГЖИХ НЬ” бидний уриа юм.
Сургалт хэнд зориулагдсан бэ?
Тус сургалтанд доорх төрлийн ажил мэргэжлийн, хүмүүс хамрагдах боломжтой. Үүнд :
- Нягтлан бодох бүртгэлийн бакалавр зэрэгтэй шинэ төгсөгчийн хувьд манай Мэргэшсэн мэргэжлийн нягтлан бодогч /CPB Mongolia/-ийн сургалтанд хамрагдсан бол
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй
- Мэргэшсэн мэргэжлийн нягтлан бодогч / CPB Mongolia /
- Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн ажилтан / CAT Mongolia /
- Тооцооны нягтлан бодогчид
- Ахлах нягтлан бодогчид
- Ерөнхий нягтлан бодогчид
- Удирдлагын нягтлан бодогчид
- Бусад нягтлан бодогчид
Сургалтын үнэлгээ:
Эрх олгох шалгалтыг дээр дурьдсан сургалтын модуль тус бүрээр авна. Шалгалтыг сургалтын модуль тус бүрийн сургалтанд хамрагдсаны дараа 7-10 хоногийн хугацаанд товлож зохион байгуулна. Шалгалтын материал нь дээрх сургалтын модуль тус бүрийн агуулгын хүрээнд урьдчилан бэлтгэгдсэн нийт 100 асуулт, бодлогоос бүрдэнэ. Шалгалтанд оролцогч нь нийт 8-н модуль хичээлийн 8-н шалгалтад тус бүртээ 75 ба түүнээс дээш үнэлгээ авсан тохиолдолд СGА Mongolia буюу Монгол улсын Мэргэшсэн Ерөнхий Нягтлан Бодогч эрх олгоно
Сургалтыг хэн явуулах вэ?
Сургалтыг Монголын удирдлагын нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч, Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч, Мэргэшсэн дотоод аудитор, Монгол Улсын шилдэг аудитор, Л.Отгонбаярын зохиосон олон улсын мэргэшсэн ерөнхий нягтлан бодогч цол олгох хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан номны дагуу Мэргэшсэн цолтой багш нар удирдан явуулна
Боловсрол
• 1993-1997 Мандах их сургуульд- НББ бакалавр
• 1997-1999 МУИС ЭЗДС- Эдийн засгийн шинжлэх ухааны магистр
• 1999-2006 ММНБИ- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч
• 2003-2016 Монголын дотоод аудиторуудын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн дотоод аудитор
• 2003-2016 Монголын мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчдын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч
• 2012 Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний төв- Компанийн засаглалын сургагч багш
• 2007 Япон, Жайка болон Японы мэргэшсэн нягтлан бодогчдын институт- НББ, аудитын чадавхи сайжруулах сургалт
• 2006 ММНБИ- Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх аудитор болох сургалт
• 2002 Сингапур улс, Raffles education center-Мэргэжил дээшлүүлэх сургалт
• 2004 Сангийн яам- СТОУС-н сургалт
• 2005 Нийгмийн хамгааллын хөгжлийн хөтөлбөр- Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудад зориулсан сургалтын зөвлөх
• 2007 Малайз Ernest & Yong LLC – Компанийн засаглал, стратеги төлөвлөлт, эрсдлийн удирдлага болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх нь сургалт
• 1999 Артур Андерсен болон Сангийн яам-Өртөг удирдлагын НББ сургалт
• 2003 Азийн хөгжлийн банк, ММНБИ-Аудитын компанийн бодлого, горимыг боловсронгуй болгох нь
• 2006 Монголын дотоод аудиторуудын институт – Байгууллагын хяналтын зөвлөл буюу аудитыг хороог оновчтой зохион байгуулах, дотоод аудит, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох сэдвүүдээр сургагч багш, зөвлөх
• 2007 Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт –Удирдлагын бүртгэл, санхүүгийн менежментийн чиглэлээр сургагч багш, зөвлөх
• 2017-2018 Harvard University –Удирдлагын хөтөлбөр
Ажлын туршлага
• 1997-2001 Мандах их сургууль- НББ –н багш
• 1997-2001 Сангийн сайдын дэргэдэх НББ-н мэргэжлийн зөвлөл-Гэрээт багш
• 2001-2002 Артур Андерсан Монгол аудит ХХК –Аудитор
• 2004-2016 Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт-Удирдах зөвлөлийн гишүүн
• 2002-оноос Бизкон аудит ХХК- Захирал
• 2003-оноос Монголын дотоод аудиторуудын институт-Тэргүүн
• 2003-оноос Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт-Тэргүүн
Үргэлжлэх хугацаа
Сургалтын 1 модуль 7 хоногт 2 удаа, орой 18:30-21:00 хүртэл хичээллэнэ.
Байршил
Bizcon Монгол-3 салбар: СБД, Монгол 3-р сургуулийн зүүн талд 86а байр Утас: 96969607, 70119107
Сургалтын төлбөр
Тус сургалт 1 модуль сургалт нь 160,000 төгрөг ба нийт 8 модуль сургалт 1,280,000 төгрөг, суралцагчдын тоо хязгаартай. Уг төлбөрт сургалтанд ашиглагдах гарын авлага, цай кофе, мэргэшсэн ерөнхий нягтлан бодогч эрх олгох шалгалт, засалтын хураамж, сургалтанд хамрагдсаныг батлах гэрчилгээний үнэ багтсан.
Дагалдах материал
Ном гарын авлага үнэ төлбөргүй дагалдана.
Гэрчилгээ олгоно.
Байгууллага
М.М.У. ня-бо институт ТББ
Хас банк: 5000009705
Регистр: 9170839
Холбоо барих
Сургалтанд бүртгүүлэх
Сургалтын агуулга:
Сургалтын модуль-1
Улсын салбарын нягтлан бодох бүртгэл, УСНББОУС болон түүний хэрэглээ, холбогдох хууль тогтоомж, практик хэрэглээ, шилдэг туршлага / Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллага /
Танхим-6 цаг, бие даалт, шалгалтанд бэлтгэх-14, шалгалтын цаг-2 цаг
Нийт 22 цаг
160000 төгрөг
Сургалтын модуль-2
Банк, банк бус санхүүгийн байгууллага болон хадгаламж зээлийн хоршооны нягтлан бодох бүртгэл, холбогдох стандарт, хууль тогтоомж, практик хэрэглээ, шилдэг туршлага
Танхим-6 цаг, бие даалт, шалгалтанд бэлтгэх-14, шалгалтын цаг-2 цаг
Нийт 22 цаг
160000 төгрөг
Сургалтын модуль-3
Ашигт малтмал, уул уурхайн салбарын нягтлан бодох бүртгэл, түүний хэрэглээ, бүртгэл хөтлөлт, холбогдох стандарт, хууль тогтоомж, практик хэрэглээ, шилдэг туршлага
Танхим-6 цаг, бие даалт, шалгалтанд бэлтгэх-14, шалгалтын цаг-2 цаг
Нийт -22 цаг
160000 төгрөг
Сургалтын модуль-4
Барилгын болон үйлдвэрлэлийн салбарын нягтлан бодох бүртгэл, холбогдох стандарт болон түүний хэрэглээ, хууль тогтоомж, заавар журам, практик хэрэглээ, шилдэг туршлага
Танхим-6 цаг, бие даалт, шалгалтанд бэлтгэх-14, шалгалтын цаг-2 цаг
Нийт 22 цаг
160000 төгрөг
Сургалтын модуль-5
Нийтийн хоолны салбарын нягтлан бодох бүртгэл, холбогдох стандарт түүний хэрэглээ, хууль тогтоомж, заавар журам, практик хэрэглээ, шилдэг туршлага / зочид буудал, ресторан, зоогийн газар, бар гэх мэт/
Танхим-6 цаг, бие даалт, шалгалтанд бэлтгэх-14, шалгалтын цаг-2 цаг
Нийт 22 цаг
160000 төгрөг
Сургалтын модуль-6
Төрийн бус байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлагналын онцлог,түүний хэрэглээ, заавар журам, практик хэрэглээ, шилдэг туршлага
Танхим-6 цаг, бие даалт, шалгалтанд бэлтгэх-14, шалгалтын цаг-2 цаг
Нийт 22 цаг
160000 төгрөг
Сургалтын модуль-7
Худалдааны болон үйлчилгээний байгууллагын нягтлан бодох бүртгэл, түүний хэрэглээ, холбогдох стандарт, хууль тогтоомж, заавар журам, практик хэрэглээ, шилдэг туршлага
Танхим-6 цаг, бие даалт, шалгалтанд бэлтгэх-14, шалгалтын цаг-2 цаг
Нийт 22 цаг
160000 төгрөг
Сургалтын модуль-8
Үйлдвэрлэлийн байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлагналын онцлог, түүний хэрэглээ, холбогдох хууль тогтоомж, заавар журам, практик хэрэглээ
Танхим-6 цаг, бие даалт, шалгалтанд бэлтгэх-14, шалгалтын цаг-2 цаг
Нийт 22 цаг
160000 төгрөг