2020 оны сүүлээр ЭЗХАХБ цар тахалаас шалтгаалсан үнэ шилжүүлэлтийн нөлөөллийн талаархи удирдамжийг гаргасан. Энэ удирдамж зөвлөгөө нь боломжит цаг үед гарсан бөгөөд татвар төлөгчдөд цар тахлын үед үнэ шилжүүлэлтийн хэрэгжилтийг үнэлэх, аудит, залруулга хийхэд хүргэж болзошгүй эрсдэлийг гаргахгүй байхад шаардлагатай олон тодруулгыг тусгасан юм. Энэ удаад удирдамжид тусгагдсан гол санаануудыг судалж, тодорхой дөрвөн чиглэлээр ангилж, мэдээлэл бэлтгэлээ.
Харьцуулах шинжилгээ
ЭЗХАХБ нь цар тахлын томоохон нөлөөнөөс болж 2020 оны санхүүгийн жилд гарсан хянагдсан ажил гүйлгээний харьцуулах шинжилгээнд түүхэн өгөгдөлийг ашиглах нь эрс багассан байж болзошгүйг хүлээн зөвшөөрч байна. Энэ заавар нь цар тахлын нөлөөнд автсан он жилүүдэд хийгдэх харьцуулах шинжилгээтэй холбоотой бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн практик арга барилыг тодорхойлсон болно.
Амьдрал дээр чухал ач холбогдолтой салбар бүрийн татвар төлөгчидийн 2020 оны ашигт ажиллагаа нь цар тахлын өмнөх жилүүдтэй харьцуулахад асар их буурсан нь мэдэгдэхүйц нөлөөлж байгааг бид харж байна. Нөгөөтэйгүүр, COVID-19-ийн улмаас зарим салбаруудын ашиг мэдэгдэхүйц нэмэгдэж байгааг бас харж байна. ЭЗХАХБ нь мэдээллийн дутагдлыг арилгахад ашиглаж болох эх сурвалжуудын талаар хэлэлцэж, 2020 оны санхүүгийн жилийн харьцуулалтын судалгааг дэмжиж байгаа боловч регрессийн шинжилгээний арга аргачлалын талаар нэмэлт заавар өгөхгүй байгаа нь бидний бодлоор түүхэн өгөгдөлийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх маш хүчирхэг хэрэгсэл байж болох юм.
Алдагдлын хуваарилалт
ЭЗХАХБ нь групп компаниудын алдагдал, ер бусын, байнгын бус үйл ажиллагааны зардлыг хуваарилахтай холбоотой практик зөвлөгөө өгдөг. Энэ талаар удирдамжид тодорхой тусгасан бөгөөд эрсдэл болон ердийн бус үйл ажиллагаанаас хамаарсан зардал, алдагдалыг тухайн үйл ажиллагаанд шингээнэ. COVID-19-ийн удирдамжийн энэ хэсэг нь ЭЗХАХБ-ын үнэ шилжүүлэлтийн удирдамжид алдагдал ба ердийн бус зардлын талаархи хэсэгт тодорхой зааж өгсөн. Үүнтэй холбогдуулан групп компаниудын алдагдлыг группын тодорхой аж ахуйн нэгжүүдэд хуваарилж болох эсэхийг үнэлэхэд компаниудад үнэ цэнийн гинжин хэлхээний шинжилгээ, нарийвчилсан функциональ дүн шинжилгээ хийх шаардлагатай болно. Үнэ шилжүүлэлтийн журам, эдгээр байгууллагуудын холбогдох харьяаллын дагуу татварын албад холбогдох COVID-19 удирдамжийг анхаарч үзэх хэрэгтэй.
Засгийн газрын тусламж
Цаашилбал, ЭЗХАХБ нь засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн асуудлыг авч үздэг. Олон үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд харьцуулж болохуйц дүн шинжилгээ хийхийн тулд боломжит харьцуулж болохуйц зүйлийг судлахдаа засгийн газрын тусламжийг анхаарч үзэх хэрэгтэй. COVID-19-ийн удирдамжид ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг, ижил төстэй эрсдэл хүлээдэг, ижил төстэй хөрөнгийг ашиглах зэрэг бие даасан аж ахуйн нэгжүүдийн хоорондох ижил эсвэл харьцуулж болох газарзүйн байршил дээрх харьцуулж болох хяналтгүй гүйлгээний талаарх өгөгдлийг лавлах нь харьцуулж болохуйц харьцуулалтыг тодорхойлох хамгийн найдвартай арга болно гэж заасан байдаг.
OECD Guidance on Transfer Pricing implications for taxpayers
In late 2020, the OECD released guidance on the transfer pricing implications caused the pandemic. The advice came at an opportune time, providing much needed clarification for taxpayers as they sought to evaluate the application of transfer pricing rules during the pandemic and avoid triggering risks that could lead to audits and adjustments. This article explores the key points featured within the guidance, categorising them under four specific areas.
Comparability analysis
The OECD recognises that due to the significant impact of the pandemic, reliance on historical data for performing comparability analyses of controlled transactions undertaken in the financial year for 2020 (FY2020) may have been greatly reduced. It identifies practical approaches that can be adopted to address challenges associated with comparability analysis for the years impacted by the pandemic.
In practice, we see taxpayers in the industries significantly impacted experiencing a huge drop in profitability as compared to the pre-pandemic years. On the other hand, we see as well that some industries show a significant increase in profits due to COVID-19. Although the OECD discusses the sources which may be used to deal with information deficiencies and support a comparability study for FY 2020, no further guidance is provided on the approach to a regression analysis, which in our view could be a very powerful tool to increase reliability of historical data.
Allocation of losses
The OECD provides practical advice related to the allocation of losses and extraordinary, non-recurring operating costs amongst group entities. In this respect the guidance is clear; losses follow the incidence of risk and extraordinary non-recurring operating costs are allocable to the party assuming the risk to which the extraordinary expense relates. This portion of the COVID-19 guidance breathes colour into the sections of the OECD Transfer Pricing guidelines dealing with losses and extraordinary costs, by placing the latter in the context of a COVID-19 fact-pattern. In this respect, a robust value chain analysis and a detailed functional analysis would be required for companies to assess if their group’s losses could be allocated to specific entities of the group. The transfer pricing regulations and relevant COVID-19 guidance of the tax authorities in the relevant jurisdictions of such entities should be also considered.
Сэтгэгдэл