Шийдвэрийг бодит баримтад тулгуурлан, цаг тухай бүрт нь гаргах нь

Нийтэлсэн 31/03/2021 Таны мэдлэгт
Шийдвэрийг бодит баримтад тулгуурлан, цаг тухай бүрт нь гаргах нь
Cisco Systems ба Alcoa нь салбартаа тэргүүлэх байр суурь эзэлдэг компаниуд бөгөөд цаг тухай бүрт нь бэлтгэгддэг удирдлагын нягтлан бодох бүртгэл нь амжилтанд хүрэх түлхүүрүүдийн нэг гэж үздэг. Эдгээр компаниудын менежерүүд компанийн удирдлагын нягтлан бодох бүртгэлийн системийг судалж, орлого, ашиг, биелээгүй захиалга, зардал болон бусад мэдээллийг бүс нутаг, бизнесийн нэгж, түгээлтийн суваг, борлуулагчаар гэх мэт олон ангилалаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олох боломжтой.
Cisco-ийн Санхүү хариуцсан захирал Ларри Картер хэлэхдээ, энэ төрлийн шууд мэдээллийн тусламжтайгаар “Шийдвэр гаргалтыг сайжруулахын тулд та бүх удирдлагын багийг чадавхжуулж чадна.” гэжээ.
Алкоагийн Санхүү хариуцсан захирал Ричард Келсон: “Мэдээлэл эрт авах тусам асуудлыг шийдэх нь илүү хялбар болдог.” Жишээлбэл, хамгийн сүүлийн олж авсан мэдээлэлийг үндэслэн Alcoa компанийн менежерүүд сансрын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлийн уналтын мэдээллийг судалж үзээд нисэх онгоцонд ашигладаг хатуу хайлшны үйлдвэрлэлийг өөр бүтээгдэхүүн рүү шилжүүлэх шийд гаргасан.
Making Fact-Based Decisions in Real Time Cisco Systems and Alcoa are on the leading edge of their industries and real-time management accounting is one of the keys to their success. Managers at these companies can drill down into the company’s management accounting system to find the latest data on revenues, margin, order backlogs, expenses, and other data, by region, by business unit, by distribution channel, by salesperson, and so on. The Chief Financial Officer of Cisco, Larry Carter, says that with this kind of live information “you can empower all your management team to improve decision making.” Richard Kelson, the Chief Financial Officer of Alcoa, says: “The earlier you get information, the easier it is to fix a problem.” For example, with up-to-date data, managers at Alcoa saw a downturn in aerospace markets early enough to shift production from hard alloys that are used in aircraft to other product.

Сэтгэгдэл