Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлангийн маягт ТТ-11 шинэчлэгдэж, илүү хялбар боллоо.
Үндсэн тайлан өөрчлөгдөөгүй бөгөөд хавсралт мэдээг хялбаршуулж, тайлангийн тооцооллыг зөрүүгүй хийдэг боллоо.
Тайлангийн хавсралт мэдээнд гарсан өөрчлөлтийн давуу талуудыг хүргэе.
Тайлангийн хавсралт мэдээ ХМ-11.1 -д ХХОАТ-ын тухай хуулийн 7.1.1- 7.1.7-р заалт тус бүрээр дүнгээ оруулдаг байсныг нэгтгэж гурван багана болголоо.
Тайлангийн хавсралт мэдээ ХМ-11.2-д Хөгжлийн бэрхшээлтэй иргэний регистрийн дугаарыг хийхэд
үндсэн мэдээллийг нэгдүгээр хавсралтаас шууд татдаг боллоо.
Өмнөх улиралын тайлангаас хавсралт мэдээгээ татах боломжтой боллоо.
Тайлан руу excel өргөтгөлтэй файл хуулахад тооцооллын алдаа гарах, мэдээлэл зөрөх асуудлыг шийдвэрлэлээ.
Сар бүрийн цалин тогтмол бус байдаг ажилтны цалингийн хөнгөлөлтийг “Сард ногдох хөнгөлөлт” баганын бусад хэсгийг сонгож “Нийт хөнгөлөлт багана”-д дүнгээ гараас оруулах боломжтой.
ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ.