БҮРТГЭЛ, САНХҮҮ, АУДИТ, ХЯНАЛТЫН САЛБАРЫН НЭГДСЭН ФОРУМ 2020 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.

Нийтэлсэн 02/11/2020 2020, Мэдээ мэдээлэл

БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
“БҮРТГЭЛ, САНХҮҮ, АУДИТ, ХЯНАЛТЫН САЛБАРЫН НЭГДСЭН ФОРУМ 2020” нь “ДЭЛХИЙ РҮҮ ХӨТЛӨНӨ” уриан доор анхны жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Хэн хамрагдах вэ: Төр, хувийн хэвшлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагч, аудиторууд, хяналтын ажилтанууд, санхүүгийн албаны дарга, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирал, ерөнхий захиралууд, үүсгэн байгуулагч нар оролцоно.
Ямар сэдвүүдээр яригдах вэ? Илтгэгчийн Нэр, Сэдэв /Тун удахгүй/
Яагаад оролцох ёстой вэ?
Мэргэжлийн түвшний хүмүүсээс туршлага солилцох, бодитой үр өгөөжтэй санал авах
Бусад чуулгануудаас юугаараа онцлог вэ?
Анхны жилдээ зохион байгуулагдах энэхүү арга хэмжээ нь өөрийн байгууллага дээрээ шууд ашиглаж болохуйц бодитой, үр өгөөжтэй мэдлэгийг хүргэх нь бусад төрлийн чуулгануудаас ялгарна.
Ямар хүлээлттэй очвол болох вэ?
Бүртгэл, Санхүү, Аудит, Хяналтын онолын болон Монгол дахь бодит кейсүүд дээрх практик зөвлөмж, санхүүгийн салбарын шинэ тренд, түүнийг бизнестээ ашиглаж буй байгууллагуудын жишээ, мэдлэгийг ашиглан илүү мэргэжлийн, боловсронгуй, үр дүнтэй болгох боломжуудыг та илтгэл, ярилцлага, асуулт хариулт хэлбэрээр явагдах Бүртгэл, Санхүү, Аудит, Хяналтын салбарын нэгдсэн форум арга хэмжээнээс олж авах боломжтой.
Хөтөлбөр /Тун удахгүй/
Төлбөр: /1 байгууллага 3 буюу түүнээс дээш хүн оролцох бол 10% хөнгөлнө/
• Хэлэлцүүлэг-140 000₮ /Гарын бэлэгтэй/
• Нетворкинг-200 000₮ /Гарын бэлэгтэй+Хүндэтгэлийн хүлээн авалт/
Та нэрийн хуудсаа мартуузай! /Суудлын тоо хязгаартай/
Дэлгэрэнгүй мэдээлэл: 9595-9107; 94909107
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/…/1FAIpQLSeuhLTePrg…/viewform
Төлбөр төлөх данс: ХААН БАНК, 5020183197, Монголын дотоод аудиторуудын институт
Гүйлгээний утга: Овог нэр, Утасны дугаар

Сэтгэгдэл