Татварын хяналт шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ сургалтын хөтөлбөр

Бүртгүүлэх

2019 / … / …  –  2019 / …/ …

Бүртгэл явагдаж байна

Сургалтын зорилго

Татварын алба нь татвар төлөгчдийг үндсэн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ биелүүлэхэд төлбөл зохих хэмжээний татвараа төлөхийг шаардаж, үүнийг биелүүлэхэд тусладаг бөгөөд үүнд хүрэхийн тулд татвар төлөгчийн тайлагнасан татварын ногдуулалт, төлөлт зөв эсэхийг тодорхойлох үүднээс шалгадаг.

Энэхүү сургалтын гол зорилго нь татвар төлөгчдөд татварын хяналт шалгалтын зорилго, ач холбогдлыг ойлгуулах, татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч болон татварын албаны хуулиар хүлээсэн үүрэг, тогтоосон эрх, баримтлах ёс зүйг тодорхой болгох, татварын хяналт шалгалтанд хэрхэн бэлтгэхийг практикт хэрэгжүүлэхэд оршино.

Сургалт хэнд зориулагдсан бэ?

  • Нягтлан бодогчид
  • Санхүүгийн менежерүүд
  • Ерөнхий ба ахлах нягтлан бодогчид, удирдлагын нягтлан бодогчид
  • Санхүүгийн төсөвчин
  • Эдийн засагчид
  • Бусад сонирхсон нягтлан бодогч, эдийн засагч, санхүүч нарт зориулагдсан.

Сургалтыг хэн явуулах вэ?

Сургалтыг хяналт шалгалтын мэргэжлийн байцаагч, мэргэшсэн баг удирдан явуулна.

Сургалтын агуулга

  1. Татварын хяналт шалгалтын зорилго
  2. Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагаа буюу шалгалтыг хэрхэн явуулах вэ? /бэлтгэх, гүйцэтгэх, дуусгах үе шатууд /
  3. Хяналт шалгалтын байцаагчтай уулзалт хийх үе шатанд татвар төлөгчдийн анхаарах зүйлс
  4. Татвар төлөгч та ямар үүрэгтэй вэ?
  5. Татвар төлөгчийн эрх, ёс зүй
  6. Хяналт шалгалтаар зөрчил илэрвэл хэрхэн шийдэх, алданги торгууль ногдуулах хувь хэмжээ
  7. Хяналт шалгалтаар зөрчилгүй бол илтгэх хуудсын тухай
  8. Татварын хяналт шалгалтын нууц хадгалалт
  9. Татварын шалгалтанд нягтлан бодогч юуг бэлтгэх хэрэгтэй вэ?
  10. Татварын шалгалтанд удирдлагын зүгээс бэлтгэх зүйлсүүд
  11. Татварын эрсдэлд орохгүйн тулд анхаарах асуудлууд
  12. Асуулт хариулт дараах жишээ асуултуудаас хариулт авах боломжтой бөгөөд өөрийн компанид тулгарч буй бүх асуудлаар ярилцах, мэргэжилтэнгүүдээс туршлага судлах боломжтой.

Сургалтын жишээ асуултууд

Тус сургалтын Асуулт хариултын цаг дээр дараах жишээ асуултуудаас хариулт авах боломжтой бөгөөд өөрийн компанид тулгарч буй бүх асуудлаар ярилцах, мэргэжилтэнгүүдээс туршлага судлах боломжтой. Мөн нягтлан бодогч танд татварын хяналт шалгалтаар талаар асуух зүйл байвал коммент хэсэгт үлдээнэ үү.

Жишээ асуулт:

Татварын шалгалтанд ороход захирлын дансыг шалгадаг, ямар тохиолдолд шалгах вэ?, хуулийн заалт байдаг уу?

Баримтын шалгалт, татварын шалгалт 2 өөр зүйл үү?

Татварын шалгалтанд орох хугацаа?

Компаниа өөр хүнд шилжүүлэх үед татварын шалгалт оруулж байж шилжүүлэх үү?

Х тайланг хэр хугацаанд өгөх боломжтой вэ?

Анхан шатны баримтанд хувь хүний тамгатай баримт хүчин төгөлдөр үү?

Нягтлангийн данс руу байгууллагын мөнгө орж гарсан бол татварын шалгалтаар орохуу?

Данснаас бэлэн мөнгөний check бичиж кассруу авахгүйгээр захирлын данс руу шилжүүлвэл боломжтой юу?

Татварын шалгалтанд юу юу бэлтгэх очих вэ

Удирдамжаа авсанаас хойш хэдэн өдрийн дотор баримтуудаа аваачиж өгөх вэ?

Ямар тохиолдолд байгууллага дээр ирж шалгалтыг хийдэг вэ?

Х тайлангаар татан буугдвал татварын шалгалт орох уу? Өмнөх үйл ажиллагааг нь шалгадаг уу?

Ил тодын тайлан өгсөн бол татварын шалгалтанд орохгүй гэдэг зөвүү?

Байгууллагын санхүүгийн тамгатай анхан шатны баримт хүчинтэй юу?

Бүх орлогоо и баримтад шивсэн байх ёстой буюу, и баримтаарх орлого, ААНОАТ –н орлого 2н дүн адилхан байх ёстой юу?

Сургалтын төгсөгчид

Сургалтуудын талаар дэлгэрэнгүй

Үргэлжлэх хугацаа

Бямба гаригт 10:00-16:00 хүртэл хичээллэх 1 өдрийн сургалт

Явагдах салбар

Bizcon VIP салбар: ХУД, Удирдлагын академийн эсрэг талд, Бизконы байр, 2 давхарт

Утас: 91919107

Сургалтын төлбөр

💸Сургалтын төлбөр: 160000 төгрөг
Төлбөр хийх данс: 473001556
Хүлээн авагч: Монголын дотоод хяналтын институт ТББ
/Гүйлгээний утга дээр нэр, утсаа тодорхой бичнэ үү/
/Төлбөрийг урьдчилан төлснөөр суудал хадгалагдана/.

Гэрчилгээ олгоно.

Байгууллага

Монголын дотоод хяналтын институт ТББ
Худалдаа хөгжлийн банк: 473001556
Регистр: 8071357

Холбоо барих

Сургалтын бүртгэл

Татварын хяналт шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ