2018 / 11 / 21 – 2018 / 12/ 21
Бүртгэл явагдаж байна
Сургалтын зорилго
Өнөөдрийг хүртэл бэлтгэгдсэн нягтлан бодогчид зөвхөн өнгөрсөн үйл ажиллагааны санхүү, татварын тайлангуудыг бэлтгэх чиглэлээр ажиллаж байгаа тул байгууллагын эзэд, захирлуудад шаардлагатай байгаа мэдээллээр хангах чиг үүрэг бүхий МОНГОЛ УЛСЫН УДИРДЛАГЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ /CMA Mongolia/ нарыг бэлтгэхэд сургалтын зорилго оршино.
Сургалт хэнд зориулагдсан бэ?
Мэргэжлийн ёс зүйтэй, мэргэжлээрээ ажилласан ажлын туршлагатай
- Мэргэшсэн нягтлан бодогчид
- Санхүүгийн менежерүүд
- Ерөнхий ба ахлах нягтлан бодогчид, удирдлагын нягтлан бодогчид
- Санхүүгийн төсөвчин
- Эдийн засагчид
- Бусад сонирхсон нягтлан бодогч, эдийн засагч, санхүүч нарт зориулагдсан.
CMA Mongolia, CPA Mongolia ямар ялгаатай вэ?
Мэргэшсэн нягтлан бодогчид нь ДЭЛХИЙД өнгөрсөн үйл ажиллагааны санхүүгийн тайлан мэдээллийг Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын дагуу бэлтгэх чиглэлээр мэргэшдэг. Тиймээс байгууллагын ирээдүйг төсөвлөх, бизнес төлөвлөгөө бэлтгэх, дүн шинжилгээ хийх, стратеги шийдвэр боловсруулах, байгууллагад учирч болох эрсдэлийг тодорхойлж түүнийг хэрхэн удирдах болон эрсдэлийг бууруулах ба арилгах талаар хэрэгжүүлэх хариу арга хэмжээг тодорхойлох, байгууллагад үр дүнтэй засаглалын тогтолцоо бий болгох, байгууллагын ажилчдад ажил даалгах замаар байгууллагын ажилчдын ажлын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, ажилчдын карьер болон ур чадварыг хэрхэн зөв удирдах, хувь хүн буюу ажилтан,байгууллагын зорилгыг хэрхэн оновчтой тодорхойлж ажил хэрэг болгон хувиргах, байгууллагын нэгж хэсгийн хурлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллүүдэд үндэслэн зөвлөгөө өгөх ажлыг төсөл хэлбэрээр хэрхэн удирдан явуулах зэрэг удирдлагын шийдвэр гаргалтад зайлшгүй шаардлагатай мэдээллээр хангах чиглэлээр ажилладаг зөвлөгөө өгөх үндсэн үүрэг бүхий УДИРДЛАГЫН МЭРГЭШСЭН нягтлан бодогчдын бодит хэрэгцээ шаардлага зайлшгүй байна.
Та яагаад энэхүү сургалтанд хамрагдах ёстой вэ?
- Хүний нөөцөө шагнах, идэвхжүүлэхдээ бизнесийн мэдээлэл боловсруулах ур чадварыг суулгах нь үнэлж баршгүй өв хөрөнгө, оюуны талх учраас…
- Хэрвээ та нягтлан бодогчдоо ямар нэгэн юманд хайрцаглагдсан, чөлөөтэй сэтгэдэггүй, танд шийдвэр гаргах мэдээллийн түшиг тулгуур болдоггүй гэж бодож байгаа бол…
- Танай нягтлан бодогч зөвхөн өнгөрсөн үйл ажиллагааны санхүүгийн тайланг гаргах чиглэлээр л таны мэдээллийн хэрэгцээг хангаж байгаа бол…
- Танай нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд танд шийдвэр гаргах санхүүгийн зөвлөгөө өгч, түшиг тулгуур болж чадахгүй байгаа бол …
- Та биеийн хүчээр нэгийг ялна, оюуны хүчээр арвыг ялна гэж боддог бол та өөрөө болон санхүүгийн ажилтнуудаа манай сургалтд хамруулах нь мөнгөөр үл хэмжигдэх, үр ашигтай хөрөнгө оруулалт болно. Зөвхөн Бид биш “БҮГДЭЭРЭЭ ХАМТДАА ХӨГЖИХ НЬ” бидний уриа юм.
Сургалтын үнэлгээ:
Эрх олгох шалгалтыг сургалтад хамрагдсаны дараа авах ба тэнцсэн тохиолдолд СМА Mongolia буюу Монгол улсын Удирдлагын Мэргэшсэн Нягтлан Бодогч эрх олгоно. Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчид санхүү хариуцсан захирал болон ерөнхий нягтлан бодогч хийх боломжтой.
Сургалтыг хэн явуулах вэ?
Сургалтыг Монголын удирдлагын нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч, Удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч, Мэргэшсэн дотоод аудитор, Монгол Улсын шилдэг аудитор, Л.Отгонбаярын зохиосон олон улсын мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч цол олгох хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан номны дагуу Мэргэшсэн цолтой багш нар удирдан явуулна
Боловсрол
• 1993-1997 Мандах их сургуульд- НББ бакалавр
• 1997-1999 МУИС ЭЗДС- Эдийн засгийн шинжлэх ухааны магистр
• 1999-2006 ММНБИ- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч
• 2003-2016 Монголын дотоод аудиторуудын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн дотоод аудитор
• 2003-2016 Монголын мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчдын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч
• 2012 Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний төв- Компанийн засаглалын сургагч багш
• 2007 Япон, Жайка болон Японы мэргэшсэн нягтлан бодогчдын институт- НББ, аудитын чадавхи сайжруулах сургалт
• 2006 ММНБИ- Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх аудитор болох сургалт
• 2002 Сингапур улс, Raffles education center-Мэргэжил дээшлүүлэх сургалт
• 2004 Сангийн яам- СТОУС-н сургалт
• 2005 Нийгмийн хамгааллын хөгжлийн хөтөлбөр- Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудад зориулсан сургалтын зөвлөх
• 2007 Малайз Ernest & Yong LLC – Компанийн засаглал, стратеги төлөвлөлт, эрсдлийн удирдлага болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх нь сургалт
• 1999 Артур Андерсен болон Сангийн яам-Өртөг удирдлагын НББ сургалт
• 2003 Азийн хөгжлийн банк, ММНБИ-Аудитын компанийн бодлого, горимыг боловсронгуй болгох нь
• 2006 Монголын дотоод аудиторуудын институт – Байгууллагын хяналтын зөвлөл буюу аудитыг хороог оновчтой зохион байгуулах, дотоод аудит, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох сэдвүүдээр сургагч багш, зөвлөх
• 2007 Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт –Удирдлагын бүртгэл, санхүүгийн менежментийн чиглэлээр сургагч багш, зөвлөх
• 2017-2018 Harvard University –Удирдлагын хөтөлбөр
Ажлын туршлага
• 1997-2001 Мандах их сургууль- НББ –н багш
• 1997-2001 Сангийн сайдын дэргэдэх НББ-н мэргэжлийн зөвлөл-Гэрээт багш
• 2001-2002 Артур Андерсан Монгол аудит ХХК –Аудитор
• 2004-2016 Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт-Удирдах зөвлөлийн гишүүн
• 2002-оноос Бизкон аудит ХХК- Захирал
• 2003-оноос Монголын дотоод аудиторуудын институт-Тэргүүн
• 2003-оноос Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт-Тэргүүн
Монгол улсын удирдлагын мэргэшсэн нягтлан бодогчид
Сэтгэгдэл
Үргэлжлэх хугацаа
Мягмар, Баасан гаригуудад
18:30-21:30 хооронд хичээллэнэ
Байршил
Bizcon 8 шарга салбар: ЧД, Найман шарга төв, Бизкон аудитын байр, 4 давхарт, 402 тоот
Утас: 95959107, 312273
Дагалдах материал
Ном гарын авлага үнэ төлбөргүй.
Гэрчилгээ олгоно.
Холбоо барих