Монгол улсын мэргэшсэн санхүү хариуцсан захирал (CCFO Mongolia)  бэлтгэх сургалтын хөтөлбөр

Бүртгүүлэх

2019 /…/ …  –  2019 / … / …

Бүртгэл явагдаж байна

Сургалтын зорилго

Байгууллагын эзэд, захирлуудыг/CEO/ санхүү, нягтлан бодох бүртгэлийн стандарт болон стандарт бус мэдээллээр хангадаг, зөвлөгөө өгдөг санхүүгийн менежерүүд болон мэргэшсэн санхүү хариуцсан захирлуудын үүрэг хариуцлага өсөн нэмэгдсээр байна. Өнөөдрийг хүртэл бэлтгэгдсэн санхүүгийн менежерүүд нь зөвхөн  санхүү, татварын чиглэлээр ажиллаж байна. Тиймээс цаашид байгууллагын менежмент болон стратеги төлөвлөлттэй холбоотой шаардлагатай мэдээллээр байгууллагын удирдлагыг хангах чиг үүрэг бүхий  МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ /CCFO Mongolia/нарыг бэлтгэхэд уг сургалтын зорилго оршино.

Сургалтын хэрэгцээ шаардлага

  • Байгууллагын бүх түвшний ажилчдыг удирдан манлайлахын тулд баг хамт олноос гадна байгууллагын түвшинд ажиллах ур чадвар бүхий чадварлаг санхүү хариуцсан захиралтай байх нь нэн чухал шаардлагатай.
  • Хэрвээ та санхүүгийн менежерүүдээ дунд болон урт хугацааны стратеги төлөвлөлт, байгууллага бөгөөд багийн менежменттэй холбоотой асуудлаар танд шийдвэр гаргах мэдээллийн түшиг тулгууртай болгохыг хүсвэл
  • Танай байгууллагын санхүүгийн менежерүүд зөвхөн санхүү болон удирдлагын нягтлан бодох бүртгэл хөтөлж, тайлан гаргах чиглэлээр л таныг мэдээллийн хэрэгцээг хангаж байгаа бол
  • Танай санхүүгийн менежерүүд, санхүүгийн ажилтнууд танд шийдвэр гаргах санхүүгийн зөвлөгөө өгч, түшиг тулгуур болж чадахгүй байгаа бол
  • Хэрвээ та МЭДЛЭГТ ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хамгаас өндөр өгөөжтэй байдаг гэдэгтээ санал нийлж байвал

Сургалт хэнд зориулагдсан бэ?

Тус сургалтанд доорх төрлийн ажил, мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.

  • Мэргэшсэн мэргэжлийн нягтлан бодогчид
  • Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэнүүд
  • Мэргэшсэн нягтлан бодогчид
  • Мэргэшсэн дотоод аудиторууд
  • Мэргэшсэн удирлагын нягтлан бодогчид
  • Мэргэшсэн ерөнхий нягтлан бодогчид
  • Санхүүгийн менежерүүд
  • Санхүүгийн төсөвчин
  • Эдийн засагчид
  • Бусад сонирхсон эдийн засагч, нягтлан бодогч, санхүүчид

Сургалтыг хэн явуулах вэ?

Л. Отгонбаяр

CIA Mongolia, CMA Mongolia, CICA Mongolia, CGA Mongolia, CPA, CPB Mongolia, CAT Mongolia, CCFO Mongolia, CCEO Mongolia

Монголын дотоод аудиторуудын институт, Монголын мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчдын институт, Монголын дотоод хяналтын институтын ЕРӨНХИЙЛӨГЧ, Бизкон Аудит ХХК-ийн захирал
Боловсрол
• 1993-1997 Мандах их сургуульд- НББ бакалавр
• 1997-1999 МУИС ЭЗДС- Эдийн засгийн шинжлэх ухааны магистр
• 1999-2006 ММНБИ- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч
• 2003-2016 Монголын дотоод аудиторуудын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн дотоод аудитор
• 2003-2016 Монголын мэргэшсэн удирдлагын нягтлан бодогчдын институт- Хугацаагүй эрхтэй мэргэшсэн удирдлагын нягтлан бодогч
• 2012 Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын үндэсний төв- Компанийн засаглалын сургагч багш
• 2007 Япон, Жайка болон Японы мэргэшсэн нягтлан бодогчдын институт- НББ, аудитын чадавхи сайжруулах сургалт
• 2006 ММНБИ- Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх аудитор болох сургалт
• 2002 Сингапур улс, Raffles education center-Мэргэжил дээшлүүлэх сургалт
• 2004 Сангийн яам- СТОУС-н сургалт
• 2005 Нийгмийн хамгааллын хөгжлийн хөтөлбөр- Нийгмийн даатгалын салбарын удирдах ажилтнуудад зориулсан сургалтын зөвлөх
• 2007 Малайз Ernest & Yong LLC – Компанийн засаглал, стратеги төлөвлөлт, эрсдлийн удирдлага болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх нь сургалт
• 1999 Артур Андерсен болон Сангийн яам-Өртөг удирдлагын НББ сургалт
• 2003 Азийн хөгжлийн банк, ММНБИ-Аудитын компанийн бодлого, горимыг боловсронгуй болгох нь
• 2006 Монголын дотоод аудиторуудын институт – Байгууллагын хяналтын зөвлөл буюу аудитыг хороог оновчтой зохион байгуулах, дотоод аудит, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох сэдвүүдээр сургагч багш, зөвлөх
• 2007 Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт –Удирдлагын бүртгэл, санхүүгийн менежментийн чиглэлээр сургагч багш, зөвлөх
• 2017-2018 Harvard University –Удирдлагын хөтөлбөр

Ажлын туршлага

• 1997-2001 Мандах их сургууль- НББ –н багш
• 1997-2001 Сангийн сайдын дэргэдэх НББ-н мэргэжлийн зөвлөл-Гэрээт багш
• 2001-2002 Артур Андерсан Монгол аудит ХХК –Аудитор
• 2004-2016 Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт-Удирдах зөвлөлийн гишүүн
• 2002-оноос Бизкон аудит ХХК- Захирал
• 2003-оноос Монголын дотоод аудиторуудын институт-Тэргүүн
• 2003-оноос Монголын удирдлагын нягтлан бодогчдын институт-Тэргүүн

Сургалтын агуулга:

Менежмент

Ажил хэрэгч санал хэлэх болон хүлээх авах менежмент

Шинэ менежерийн нэн тэргүүнд хийх ёстой ажил

Багийн удирдлага буюу олонхийн засаглалын менежмент

Багийн менежмент буюу хамтаа оргилд хүрэх аргачлал

Төсөв боловсруулах менежмент

Ажилтнуудаа хөгжүүлэх менежмент

Дээд удирдлагатай харилцах менежмент

Гүйцэтгэлийн үнэлгээ хийх менежмент

Ажлаас халах менежмент

 

 

3 цаг

3 цаг

3 цаг

3 цаг

6 цаг

3 цаг

3 цаг

3 цаг

3 цаг

 

 

Монгол улсын Мэргэшсэнгүүд

Сэтгэгдэл

Үргэлжлэх хугацаа

1 сар Даваа, Лхагва гаригуудад

Даваа гаригт орой 18:30-21:00

Лхагва гаригт өглөө: 09:30-12:30 хүртэл хичээллэнэ.

Байршил

Bizcon VIP салбар: ХУД, Удирдлагын академийн эсрэг талд, Бизконы байр, 2 давхарт
Утас: 91919107, 99109107, 80779107

Дагалдах материал

Гарын авлага  үнэ төлбөргүй.
Гэрчилгээ олгоно.

Байгууллага

Монголын дотоод хяналтын институт ТББ
Худалдаа хөгжлийн банк: 473001556
Регистр: 8071357

Холбоо барих

Сургалтанд бүртгүүлэх

CMA Mongolia