Татварын хяналт шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ? практик мэдлэг олгох сургалт

Татварын хяналт шалгалтанд хэрхэн бэлтгэх вэ? практик мэдлэг олгох сургалт

Татварын алба нь татвар төлөгчдийг үндсэн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ биелүүлэхэд төлбөл зохих хэмжээний татвараа төлөхийг шаардаж, үүнийг биелүүлэхэд тусладаг бөгөөд үүнд хүрэхийн тулд татвар төлөгчийн тайлагнасан татварын ногдуулалт, төлөлт зөв эсэхийг тодорхойлох үүднээс шалгадаг.

Энэхүү сургалтын гол зорилго нь татвар төлөгчдөд татварын хяналт шалгалтын зорилго, ач холбогдлыг ойлгуулах, татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч болон татварын албаны хуулиар хүлээсэн үүрэг, тогтоосон эрх, баримтлах ёс зүйг тодорхой болгох, татварын хяналт шалгалтанд хэрхэн бэлтгэхийг практикт хэрэгжүүлэхэд оршино.

Сургалтыг хяналт шалгалтын мэргэжлийн байцаагчид, мэргэшсэн баг удирдан явуулна.

Хаана: Bizcon VIP салбар, ХУД, Удирдлагын академийн эсрэг талд, Бизконы байр, 2 давхарт
Сургалт хичээллэх өдөр: 09 сарын 29-ний Бямба гаригт
Хичээллэх цаг: 10.00-16:00 хүртэл /асуулт хариултанд цаг сунгах боломжтой/
Сургалтын төлбөр: 160000 төгрөг
Төлбөр хийх данс: 473001556
Хүлээн авагч: Монголын дотоод хяналтын институт ТББ
/Гүйлгээний утга дээр нэр, утсаа тодорхой бичнэ үү/
/Төлбөрийг урьдчилан төлснөөр суудал хадгалагдана/.

Сургалтын агуулга:
Татварын хяналт шалгалтын зорилго
Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагаа буюу шалгалтыг хэрхэн явуулах вэ? /бэлтгэх, гүйцэтгэх, дуусгах үе шатууд /
Хяналт шалгалтын байцаагчтай уулзалт хийх үе шатанд татвар төлөгчдийн анхаарах зүйлс
Татвар төлөгч та ямар үүрэгтэй вэ?
Татвар төлөгчийн эрх, ёс зүй
Хяналт шалгалтаар зөрчил илэрвэл хэрхэн шийдэх, алданги торгууль ногдуулах хувь хэмжээ
Хяналт шалгалтаар зөрчилгүй бол илтгэх хуудсын тухай
Татварын хяналт шалгалтын нууц хадгалалт
Татварын шалгалтанд нягтлан бодогч юуг бэлтгэх хэрэгтэй вэ?
Татварын шалгалтанд удирдлагын зүгээс бэлтгэх зүйлсүүд
Татварын эрсдэлд орохгүйн тулд анхаарах асуудлууд
Асуулт хариулт дараах жишээ асуултуудаас хариулт авах боломжтой бөгөөд өөрийн компанид тулгарч буй бүх асуудлаар ярилцах, мэргэжилтэнгүүдээс туршлага судлах боломжтой.