Сургуулийн менежментийн багийн  2009 оны 09 сарын 09-ны өдрийн хурлаар батлав.

МУНБИ-ийн нягтлан бодогч мэргэжил олгох

6 сарын сургалтын дадлагын удирдамж.

Дадлага хийх оюутны анги:………………………………………….

Овог нэр: …………………………………………………………………..

Дадлага хийх зорилго нь аж ахуйн нэгж байгууллагын удирдлага зохион байгуулалт, бүртгэл тооцооны ажлын арга барилыг оюутнаар судлуулан тэдний онолын мэдлэгийг бататгаж, тэдэнд мэргэжлийн дагуу ажиллах ур чадвар, дадал, арга барил, сахилга бат, ажиллах чадвар эзэмшүүлэхэд оршино. Дадлага нь сургалтын үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд жижиг, дунд байгууллагын санхүү, татварын тайлан гаргах, шивэх, тушаах болон томоохон улсын ба хувийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, компанийн бодит анхан шатны баримт, боловсруулалт, тайлагналт, бүртгэлийн процесстой иж бүрэн танилцаж, нэг бүрчлэн хийж, дадлага эзэмшихэд оршино.

Оюутнууд дадлагыг 20… оны ….. сарын … ны өдрөөс 20….. оны ….. сарын ….ны хооронд 21-45 хоногийн хугацаатай хийнэ.

Нэг. Дадлагын хүрээнд заавал хийж                              гүйцэтгэх ажлын чиглэл

1.1  Үндсэн агуулга

1     Оюутан дадлагын хугацаанд 10-с доошгүй байгууллагын хавтаст материал, бүртгэлийн тогтолцоо, аргачлалтай танилцана.

2      МХ-ийн бүртгэл түүний хадгалалт, зарцуулалтад тавих хяналтын үйл ажиллагаатай танилцах, анхан шатны баримтыг ойлгож, таниж, бүртгэлд оруулах:

3      Авлагын данс болон найдваргүй авлага үүсэх нөхцөл, тэдгээрийн бүртгэл тооцоог хийж сурах.

4      Цалингийн урьдчилгаа тооцож олгох, суутгалын бичилт, бүртгэлийн үйл ажиллагаатай танилцах.

5      Борлуулалтын орлого, ББӨ-ийг тодорхойлж бүртгэлд тусгаж сурах, холбогдох АШБ, тусгай журналыг хөтөлж сурах

6      БМ-ыг үнэлэх үйл ажиллагаа, БМ-ын орлого, зарлага, түүний бүртгэл тооцоо, хадгалалт хамгаалалтанд тавих хяналтын үйл ажиллагаатай танилцах, холбогдох  АШБ, хураангуй дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж сурах, бараа материалын хөдөлгөөний тайлан гаргаж сурах.

7      БХХО-ын бүртгэлтэй танилцаж, бүртгэж сурах.

8      Үндсэн хөрөнгийг орлогодох болон зарлагадах, данснаас хасах үед хийгдэх бүртгэл тооцоо, холбогдох АШБ,  дэлгэрэнгүй болон хурааíгуй бүртгэлийг хийж сурах

9      Үндсэн хөрөнгийн тооллого тооцоо бодож сурах, элэгдýл тооцож байгаа аргатай танилцаж, элэгдэл байгуулан бүртгэлд тусгах, үндсэн хөрнгийн засварын зардлыг бүртгэх үйл ажиллагаатай танилцах.

10    Урт хугацаат хөрөнгө оруулалтын бүртгэлтэй танилцаж, түүнийг бүртгэж сурах

11    Урьдчилж төлсөн зардлын бүртгэлтэй танилцаж, түүнийг бүртгэж сурах

12    БХӨТ-ийн бүртгэл, АШБ болон хураангуй, дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж сурах, өр бүхий байгууллага, хүмүүстэй тооцоо нийлж, үлдэгдлийг актаар баталгаажуулах  ажиллагаатай танилцах.

13    Төсөвт төлөх орлогын татварын тооцоо /тооцоог орлогын, үндсэн хөрангө борлуулсны, авто болон өөрөө явагч хэрэгслийн, үл хөдлөх хөрөнгийн, хүн амын гэх мэт төрөл тус бүрт хийж сурах/ хийж, тэдгээрт ашиглагдах бүртгэлийг хөтлөх

14    Өссөн дүнгээр татварын тайлан гаргаж, татварын байгууллагатай тооцоо хийж, татварын илүү, дутуу төлөлтийг санхүүгийн тайланд тусгаж сурах

15    Хөдөлмөр, цалин хөлс, түүнээс суутгах суутгалын тооцоо хийж, холбогдох АШБ болон хураàнгуй, дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж сурах.

16    Жолооч нарын тооцоо бодож сурах, түүнд ашиглагдах АШБ-тай танилцах

17    Ажилcагсдад олгох тэтгэмжийн тооцоо хийж, түүнийг байгуyллагаас авах, түүнтэй холбоотой АШБ хөтөлж сурах

18    Ноогдол ашгийн болон УОО-н бүртгэлтэй танилцах

19    Түрээсийн бүртгэл, урт хугацаат өрийн бүртгэлтэй танилцаж хөтөлж сурах

20    Эзэмшигчийн өмчийн бүртгэл /ХНХ, НТК,хуримтлагдсан ашиг, халаасны хувьцаа/-тай танилцаж тэдгээрийг хөтөлж сурах

21    Дансны хаалт хийж ажиллагааòай танилцах, хийж сурах, ажлын хүснэгт хийж сурах

22    Санхүүгийн А болон Б тайлангуудыг өссөн дүнгээр гаргаж сурах

23    Бүртгэлийн алдааг залруулах ажиллагаатай танилцах

24    ААНБОАТ-ын тайлан болон тухайн байгууллагуудад хөтлөгддөг бусад татварын тайлангуудыг хөтөлж сурах

 

1.2   Зардлын бүртгэлийн талаар

 1      Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зардлыг тодорхойлж бүртгэж байгаа арга ажиллагаатай танилцаж бүртгэл хөтөлж сурах

2      Хувьсах болон тогтмол зардлыг өртгийн обьект бүрээр ангилан ялгаж тодорхойлох, арга зүйг эзэмших

3      ААН-үүдэд дуусаагүй үйлдвэрлэл, үйëдвэрлэлийн нэмэгдэл зардлын дансуудыг нээж ашиглаж байгаа байдалтай танилцаж, түүнд тохиолдож байгаа бэрхшээл зөрчлийг судалж илрүүлэх

4      ААН-үүдийн бүтээгдэхүүний өртөг тооцож байгаа аргуудтай танилцах, ажлын захиалгын арга болон технилогийн  үе шатны аргын алийг нь ашиглавал зохих  талаар өөрсдийн дүгнэлтээ гаргаж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж тайланд тусгах

5      Үйл ажиллагааны зардлыг бүртгэх ажиллагаатай танилцаж хөтөлж сурах

6      Бусад орлого зардлын бүртгэлүүдийг хөтлөх ажиллагаатай танилцаж, хөтөлж сурах

7      Өртгийн нэг обьектоос ашиглаж байгаа   олон бүтээгдэхүүний хооронд хамсарсан зардлыг хэрхэн хуваарилж байгаа арга ажиллагаатай танилцаж, өөрсдийн дүгнэлтийг гаргах

8      Дуусаагүй үйлдвэрлэлийн үлдэгдлийг хэрхэн тодорхойлж байгаатай танилцаж, өөрсдийн санал дүгнэлтээ гаргах

1.3 Шинжилгээний талаар

 Дадлага хийж байгаа ААН-ийнхээ материалыг ашиглан дараах шинжилгээг хийж санал дүгнэлтээ бичиж, дадлагын тайлан хамгаална.

  1. Борлуулалтын ашгийн шинжилгээ
  2. Санхүүгийн тайлангийн шуурхай шинжилгээ
  3. Санхүүгийн байдлын гүнзгийрүүлсэн шинжилгээ
  4. Балансын хэвтээ босоо шинжилгээ
  5. Төлбөрийн чадварын шинжилгээ
  6. Санхүүгийн тогтворжилтын шинжилгээ
  7. Үйл ажиллагааны идэвхижилтийн шинжилгээ
  8. Ашигт ажиллагааны шинжилгээ
  9. Эргэлтийн хөрөнгийн хангамж, ашиглалтын үр ашгийн шинжилгээ
  10. Үндсэн хөрөнгийн хангамж, ашиглалтын шинжилгээ
  11. Үндсэн хөрөнгийн  ашиглалтын үр ашгийн шинжилгээ
  12. Зах зээлийн идэвхижилтийн шинжилгээ
  13. Хөшүүргийн шинжилгээ
  14. Мөнгөн гүйлгээний шинжилгээ

 

Хоёр. Талуудын эрх үүрэг

 

2.1 Дадлага хийх оюутны эрх, үүрэг

  1. Оюутан нь дадлага хийхийн тулд бичиж, дадлагын тайлан хамгаална.
  2. Дадлагын удирдамж хөтөлбөрт заасан зүйлийг бүрэн гүйцэтгэнэ.
  3. Дадлага хийж буй байгуóллагын баримт материалыг урах, тасдах, алга болгохыг хориглоно.
  4. Дадлагын хугацаанд оюутан нь дадлагын удирдагчийн удирдлага доор дадлагын ажлыг хийж гүйцэòгэнэ.
  5. Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн дүрмийг ханган, мөрдөж асуудалд нягт нямбай хандаж, сахилга дэг журамтай ажиллана
  6. Äадлагын тайлан дутуу тохиолдолд уг тайланг хүлээнавч, хамгаалуулахгүй болно.

2.2  Дадлага удирдагчийн эрх үүрэг

1      Удирдамжид заагдсан ажлыг иж бүрэн гүйцэтгэхэд зөвлөгөө, туслалцаа өгөх

2      Оюутны дадлагын ажлын өдөр тутмын гүйцэтгэлд хяналт тавих, үнэлгээ өгөх

3      Удирдаж буй оюутнуудад дадлагын удирдамжид заагдсан тодорхой ажлыг гүйцэтгэхэд өөрийн зүгээс заавар зөвлөгөө, туслалцаа үзүүлэх

Гурав. Дадлагын бүтэц загвар

1      Оюутан нь дадлагын тайлангаа Times new roman дээр 12 фонтоор, мөр хоорондын зай 1,5 см, дээрээсээ 1,5 см, доороосоо 1,5 см, баруун талаасаа 1,5 см, зүүн талаасаа 3 см гэсэн форматаар 100-с доошгүй хуудсанд /хавсралтыг оруулж тооцохгүйгээр/ багтаан цэвэр үзэмжтэй бичиж нүүр хийж, заавал үдэж хавтасласан байна. Дадлагын тайлан нь оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ашигласан материалын жагсаалтыг агуулсан гарчигтай байна.

2     Тайланд оюутан нь зургаан сарын хугацаанд сурсан онолын болон дадлагын шинэ мэдээлэлүүдээ нэгтгэж, тухайн дадлага хийсэн байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа ашиглах бичиг баримтын хөтлөлт, баримтжуулалт, ашиглаж буй программ хангамж, үйл ажиллагаандаа баримталж мөрддөг холбогдох хууль дүрэм, заавар болон эдийн засгийн гүйцэтгэх үндсэн үүрэг, ач холбогдол зэргийн талаар өөрийн санал бодлоо тусгасан байх ёстой. Мөн дадлагын тайлан нь анхан шатны баримтаас эхлээд ерөнхий журнал, дэвтэр, гүйлгээ баланс, ажлын хүснэгт, санхүү болон татварын бүх тайлан, НДШ-н тайлан зэрэг бүхий л тайлангуудыг иж бүрэн хамруулсан байна. Дадлагын тайланг хамгаалахдаа 10-15 минутын илтгэл тавих байдлаар бэлтгэсэн байна.

Дөрөв. Дадлагын тайланг хамгаалуулах болон дүгнэх

1     Дадлагын тайланг дүнгийн болон төлбөрийн бүх тооцоог барагдуулсаны дараа тодорхой хуваарь гаргаж хамгаалуулна. Хамгаалах өдөр, цагийг жич зарлана.

2      Үйлдвэрлэлийн дадлагын ажлыг удирдамжийн дагуу бүрэн гүйцэд хийгээгүй нөхцөлд тайланг хамгаалуулахгүй.

3     Хэрвээ дадлагын тайлан буцаагдвал сургуулийн дотоод журмын дагуу шийдвэрлүүлнэ.

4      Дадлагын тайланг сургуулиас томилогдсон багш нарын бүрэлдэхүүн дараах байдлаар дүгнэнэ.

  • Дадлагын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл 10%
  • Дадлагын тайлангийн бичилт 40%
  • Дадлагын тайлангийн хамгаалалт 50%

5      Дадлагын тайланг бүх шинээр сурсан зүйлээ нэгтгэж бичих байдлаар хийнэ.