7-14 хоногтсанхүү, татварынтайлангаргаж

сургахсургалтынхөтөлбөр

Сургалтын зорилго:

Сургалтын зорилго нь 7-14 хоногийн хугацаанд таныг санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан гаргах чадвартай болгох явдал юм.Хэрэв та санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдлэгтэй бол 7 хоногт, санхүүгийн мэдлэггүй бол 14 хоногийн сургалтаар BIZCON 4.0 програмыг ашиглан ямар ч байгууллагын санхүү, татварын тайлангуудыг гаргаж чаддаг болно. Сургалтанд суусан хүмүүст сертификат олгох бөгөөд програмын CD, гарын авлагын хамт дагалдана.

Сургалтаас олж авах мэдлэгүүд:
1.    Гараргаар санхүүгийн тайлан гаргах онол практикийн мэдлэг олж авна. 4-5 санхүүгийн тайланг гар аргаар гаргана.
2.    БИЗКОН 4.0 програмаар доорх тайлангуудыг гаргаж сурна.

2.1. Санхүүгийн дэд тайлангууд
•    Ерөнхий журнал хөтлөх
•    Ерөнхий дэвтэр гаргах
•    Гүйлгээ баланс гаргах
•    Ажлын хүснэгт гаргах
•    Бараа материалын тайлан гаргах
•    Авлага өглөгийн тайлан
•    Цалин бодох
2.2. Санхүүгийн тайлангууд
•    Баланс
•    Орлогын тайлан
•    Өмчийн өөрчлөлтийн тайлан
•    Мөнгөн гүйлгээний тайлан
2.3. Татварын тайлангууд
•    Орлогын албан татварын тайлан
•    Нэмүү өртгийн албан татварын тайлан
•    Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан
•    Хүн амын орлогын албан татварын тайлан

Сургалт хэнд зориулагдсанбэ?

Компанийхаа санхүүг хянах болон санхүү, татварын тайлан гаргаж сурахыг хүссэн захирал, менежерүүдэд… Санхүүгийн чиглэлээр төгсөөд олон жил мэргэжлээрээ ажиллаагүй, сургуульд явж байгаад орхигдуулсан, санхүүгийн курс дамжаа төгссөн болон нягтлан хүмүүст…
Ашиглахад хялбар зөвшөөрөлтэй санхүү, татварын програмтай болохыг хүссэн хэн бүхэнд…

Сургалтын хугацаанд санхүүгийн тайлан гаргаж чадахгүй бол яахвэ?

Та хичээсэн боловч 14 хоногийн дотор санхүү, татварын тайлангуудыг гаргаж сурахгүй бол:
1.    Давтан сургалтанд суртлаа үнэгүй сууж болно.

Сургалтын үргэлжлэх хугацаа:

Сургалт нягтлан бодох бүртгэлийн анхан шат – 20 цаг, Програмын- 20 цаг нийт 40 цагийн сургалтын багц хөтөлбөр нь бөгөөд 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Сургалтын онцлог давуу тал:

Хамгийн богино хугацаанд санхүү, татварын тайлан гаргах чадварыг эзэмшинэ.
o    Зөвшөөрөлтэй санхүү, татварын тайланг гаргах програмтай болно.
o    Суралцаж байх хугацаанд шалгалтандаа хангалтгүй дүн үзүүлвэл давтан сургалтанд үнэгүй хамруулна.

o    Туршлагатай үндсэн багш нар хичээл заана.
o    Сертификат олгоно
o    Сургалтын цогц гарын авлага, тараах материалаар хангана.
o    Компьютерийн анхан шатны мэдлэг олгох сургалт үнэгүй

Сургалтын төлбөр, нөхцөл:

  1. БИЗКОН 4.0 програмын 7 хоногийн сургалт 15,000 төгрөг /гар аргаар тайлангаа гаргаж чаддаг байх/
  2. БИЗКОН 4.0 програмын 7 сургалт, програмын СD, гарын авлагатай хамт 75,000 төгрөг
  3. Гар аргаар болон БИЗКОН 4.0 програмын 14 хоногийн сургалт, програмын CD, гарын авлагын хамт 120,000 төгрөг
    /Сургалтанд хамрагдахаас өмнө сургалтын болон програм ашиглах гэрээ байгуулна/
14 хоногийн сургалтын дэлгэрэнгүй хөтөлбөр:

 

НББ-ийн сургалтын эхний 7 хоногт: Гар аргаар санхүүгийн тайлан гаргаж сурахнь
Сургалтын сэдвүүд Агуулга Хугацаа
 1 НББ-ийнүндсэн ойлголт, ажилгүйлгээг бүртгэлд тусгах - НББ гэжюувэ?, данс, дебит, кредит
- Нягтлан бодох бүртгэлийн зарчим
- Санхүүгийн тайлангийн талаар- Санхүүгийн тайлан гаргах үе шат
- Данс, дансны давхар бичилт
- Баланс, түүнийхэлбэр, онцлог
 4 цаг
 2 Санхүүгийн тайлан бэлтгэх үешат - Ажил гүйлгээний анхан шатны баримт бүрдүүлэх
- Ажил гүйлгээг ерөнхий журналд бүртгэх
- Ажил гүйлгээг ерөнхий дэвтэрт тусгах
- Гүйлгээ баланс гаргах
- Ажлын хүснэгт бэлтгэх
- Санхүүгийн тайлан бэлтгэх
 4цаг
 3 Бараа материалын бүртгэл - Бараа материал, түүнийангилал
- Бараа материалын өртөг тооцох аргачилал
 3цаг
 4  Цалингийн тооцоолол - Цалин, түүний хэлбэр
- Үндсэн ажилтны цалин бодох
- Цалингийн суутгалууд
- Гэрээт ажилтаны цалин бодох
 3цаг
 5 Татвар - Татвар тайлан
- Татвар төлөхөд анхаарах зүйлс, зөвлөмж
 4цаг
 6 Шалгалт - Шалгах тест
- Жишээ бодлогууд
 2 цаг

 

 

 

НББ-ийн сургалтын дараагийн 7 хоногт: Бизкон 4.0 санхүүгийн тайлан гаргаж сурах нь

 

Сургалтын сэдвүүд Агуулга Хугацаа
 1 Санхүү, татварын програм дээр ажиллаж сурах - Програм ажиллуулах, суулгах
- Програм ашиглах заавар
- Бизкон 4.0 програмаар санхүү, татварын тайлан гаргах аргачлал
 3 цаг
 2 Цалингийн програм дээр ажиллаж сурах - Цалингийн програмын танилцуулга
- Цалин бодох аргачлал
 2 цаг
 3 Бараа материалын програм - Тооллого хийх, илүүдэл дутагдлын тайлан
- Орлого, зарлага, нэгтгэл
 3 цаг
 4 Практик хичээл - А ХХК-ны
2008-1,2,3,4 улирлын тайлан гаргах практик хичээл.
- Цалин бодох практик хичээл.
- Бараа материалын тайлан гаргах практик хичээл
- А ХХК-ны
2009-1,2 улирлын тайлан гаргах практик хичээл.
- Анхан шатны баримт дээр үндэслэн санхүү, татварын тайлан гаргах практик хичээл
 10 цаг
 5 Шалгалт - Шалгах тест  2 цаг