Эрсдэлийн менежментийн тухай MNS ISO 31000 стандарт (шууд татахаар)

Нийтэлсэн 23/08/2018 Таны мэдлэгт

Эрсдэлийн менежмент амжилттай байх нь байгууллагын бүх түвшинд үндсэн ба зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх удирдлагын цар хүрээний үр дүнгээс хамаардаг.  Цар хүрээ нь байгууллагын тодорхой нөхцөл байдалд болон янз бүрийн түвшинд эрсдэлийн менежментийн үйл явцыг хэрэглэж эрсдэлийг үр дүнтэй удирдахад дэмжлэг үзүүлдэг байна.

Цар хүрээ эрсдэлийн менежментийн үйл явцаас үүссэн эрсдэлийн талаар хангалттай мэдээлэл өгөх ба энэ нь байгууллагын холбогдох бүх түвшинд хариуцлага тооцох,  шийдвэр гаргах үндэслэл болж ашиглагдана.

ISO 31000  Олон Улсын Стандарт одоо болон цаашид эрсдэлийн менежментийн үйл явцыг нэгэн жигд ойлгож хэрэглэхэд чиглэгдсэн бөгөөд эрсдэлийн менежментийн зарчим, ерөнхий арга зүйн зааврыг тусгасан.

Энэхүү Олон Улсын Стандартыг аливаа төрийн болон хувийн аж ахуйн нэгж, байгууллага, хамтарсан үйлдвэр, нийгэмлэг, холбоо, корпораци болон  хувь хүн/хуулийн этгээд хэрэглэж болно. Иймд энэ Олон Улсын Стандарт аль нэг үйлдвэр, салбарт тусгайлан зориулагдаагүй.

Та уг стандартыг татаж авах бол доорх линкээр татаж авна уу.

Энд дарж татаж авна уу