Өөрт байгаа сул чөлөөтэй хөрөнгийг ашиг олох зорилгоор бусдад эзэмшүүлэхийг хөрөнгө оруулалт гэнэ.
Хөрөнгө оруулалтын ангилал:
- Өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт
- Өрийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалт
Аж ахуйн нэгж нь өмчийн үнэт цаасаарх хөрөнгө оруулалтыг дараах зорилгоор эзэмшдэг.
– Зах зээлийн үнийн зөрүүнээс ашиг хүртэх- Арилжаалах зорилготой гэж үзнэ
– Ногдол ашгийн орлого олох
– Стратегийн зорилгоор /санхүүжигч компанийн хяналтын багцыг эзэмших/
Аж ахуйн нэгж нь хөрөнгө оруулалтаа бүртгэхдээ үнэт цаасыг эзэмшиж буй зорилго, санхүүжигчид эзлэх хувь оролцоо буюу санхүүжигчид нөлөөлөх нөлөөллөөс нь хамааруулж холбогдох стандартын дагуу бүртгэнэ
- Хөрөнгө оруулалтын аудитын зорилтууд
- Хөрөнгө оруулалтын оршин байдал
- Түнш нь хөрөнгө оруулалтын эзэн мөн эсэх
- Хөрөнгө оруулалтын орлогыг хүлээн авсан ба зохих ёсоор бүртгэсэн эсэх
- Хөрөнгө оруулалтын худалдан авалт ба борлуулалтыг бүртгэхдээ зөв тасалбар болгосон эсэх
- Хөрөнгө оруулалтыг НББНХЗ зарчмуудыг дагуу тайлагнасан эсэх
- НББНХЗ зарчмуудыг хөрөнгө оруулалтад тууштай хэрэглэсэн эсэх
- Хөрөнгө оруулалт ба холбогдох дансуудыг санхүүгийн тайлангуудад зөв тайлагнасан эсэх
- Хөрөнгө оруулалтын аудитын горимууд
- Гол худалдан авалтуудын өртөг болон борлуулалтын орлогыг баталгаажуулах
- Тайлант жилийн ногдол ашиг болон хөрөнгө оруулалтын хүүгийн орлого зохистой эсэхийг тестлэх
- Эд хариуцагчийг байлцуулан үнэт цаасыг шалгах
- Тайлант жилийн үнэт цаасны багцад хийсэн шинжилгээг олж авах эсвэл бэлтгэх
- Үнэт цаасыг буцаасан нотолгоо баримтыг олж авах
- Гол чухал худалдан авалтуудын өртөг болон борлуулалтын орлогыг баталгаажуулах
- Балансын өдрөөр хөрөнгө оруулалт нь материаллаг зүйлсийн зохих нэмэлт тодруулгын хамт зөв ангилагдсан эсэхийг тодорхойлох
- Хөрөнгө оруулалтын арилжаанаас олсон ашгийг контракт нөт-тэй тулгаж баталгаажуулах
- Хөрөнгө оруулалтыг тайлант хугацааны эцэст БҮЦ-ээр нь үнэлсэн эсэхийг шалгах
3. Хөрөнгө оруулалтын данстай холбоотой гарч болох зөрчлүүд
- Зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалтыг хувийн зээлийнхээ барьцаалал болгон ашиглах
- ТБҮЦаасыг зөвшөөрөлгүйгээр борлуулах
- Данснаас хассан үнэт цаасыг дараа нь борлуулах ба орлогыг нуун дарагдуулах
- Буцаах нөхцөлгүйгээр зарим эх үүсвэрээс үнэт цаасыг худалдан авах
- Ноогдол ашиг, хүүгийн орлогыг хүлээн авахгүй, бүртгэхгүй байх ба буруугаар ашиглах
- Хөрөнгө оруулалт ба холбогдох орлогыг буруугаар тайлагнах
- Х ҮЦК-ийн санхүүгийн хөрөнгө-тодруулга
Сэтгэгдэл