ХХОАТ-н хөнгөлөлт эдлэхэд их дээд сургуулийн оюутнуудын төлбөр төлсөн баримт заавал и-баримтаас хэвлэсэн байх шаардлагатай.

Нийтэлсэн 21/08/2018 Таны мэдлэгт

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ”,
24.7-д “Суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцагчийг энэ хуулийн 24.6-д заасан хөнгөлөлтөд хамааруулна” гэж заасны дагуу хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх баримтанд
СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТӨЛСӨН ТӨЛБӨРИЙН БАРИМТЫГ И-БАРИМТААС ХЭВЛЭСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ тул заавал баримтаа аваарай.