Аж ахуй нэгж болон, хувиараа бизнесс эрхэлдэг ажил олгогч иргэдэд зориулан Татварын хяналт шалгалтын эрсдэлийг үнэлэх, мэдлэг, ур чадвар олгох, туршлага солилцох, хуулийн дагуу татвараа хэрхэн бага төлөх талаарх боломжуудыг олгох практик сургалтандаа бүртгэлээ авч байна .
Сургалт хэнд зориулагдсан бэ?
Сургалтад дараах ажил мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой.
Аж ахуй нэгж, байгууллагуудын захирал, удирдах албан тушаалтан, менежер, нягтлан бодогчид болон сонирхсон хүн бүр хамрагдах боломжтой.
Сургалтын агуулга:
1. Татварын онолын үндсэн асуудлууд: Албан татварын бүрэлдэхүүн, албан татварын ангилал, татварын үүрэг зарчимууд, татварын хуулийн бүрэлдэхүүн, татварын харилцааны онцлог
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Хөрөнгийн албан татварууд
3. Татварын Ерөнхий хууль, Татвар төлөгчийн бүртгэл, Татварын хөөн хэлэлцэх хугацаа, Татвар ногдуулах, тайлагнах, Татварын өр барагдуулах журам
4. Татварын бүртгэлийн асуудалтай холбоотой гарсан маргаантай гомдлуудын шийдвэрлэлт /жишээн дээр хэлэлцүүлэг хийх/
5. Татварын маргаан, түүнийг шийдвэрлэх аргууд, Захиргааны хариуцлагын тооцоолол, Захиргааны журмаар гомдлыг шийдвэрлэх нь, Иргэний журмаар гомдлыг шийдвэрлэх нь
6. Олон улсын татварын тухай ойлголт: Давхар татварын гэрээний хэрэглээний асуудлууд, Татварын давхардлыг арилгах аргууд, Нимгэн капиталжуулалтын дүрэм, Үнэ шилжүүлэх аргууд
7. Олон улсын татварын асуудалтай холбоотой үүсэх татварын маргаантай асуудлууд жишээн дээр хэлэлцүүлэг хийх
Сургалтанд дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
Хаяг: : Найман шарга төв, Бизкон аудитын байр, 4 давхарт, 402 тоот
Утас: 312773, 95959107
Сэтгэгдэл