Санхүү, татварын тайланд аудитаар илэрдэг нийтлэг алдаа, засварлах арга зам сэдвээр мэдлэг олгох сургалтанд урьж байна.

Нийтэлсэн 06/05/2019 2019, Мэдээ мэдээлэл

Бүх нягтлан бодогчид, санхүүчид, аудиторууд, бизнес эрхлэгчид, их, дээд сургуулийн багш нар, оюутан сурагчдад зориулсан санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан бэлтгэхэд аудитаар илэрдэг нийтлэг алдаа, түүнийг засах зөвлөмж өгөх, туршлага солилцох, мэдлэг хуваалцах уулзалтад урьж байна.

🚩Туршлага солилцох уулзалт, сургалтаар санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангуудад аудитаар илэрдэг нийтлэг алдаа, түүнийг засах зөвлөмж, шийдвэрлэх гарц, бүртгэл хөтлөлт, шилдэг туршлага, хууль эрх зүйн асуудлаар мэдлэг олгож, туршлага солилцоно.

🚩Энэ уулзалт, сургалтыг Бизкон Аудит ХХК-ийн ерөнхий захирал, Монголын дотоод аудиторуудын институт, Монголын мэргэшсэн удирдагын нягтлан бодогчдын институт, Монголын дотоод хяналтын институтийн ерөнхийлөгч Лэгшидийн ОТГОНБАЯР удирдан явуулна.

🔷🔷🔷Боломжууд
1. Багш-Аудитораар 22 жил тууштай ажиллаж байгаа хүнээс мэдээлэл сонсож, туршлагаас нь хуваалцах, мэдлэгээс нь хүртэх боломж танд байна.
2. Нэг салбарын нягтлан бодогч, санхүүчидтэй танилцаж, нэрийн хуудас солилцоно.
3. Өөрийнхөө мэдлэг чадвараа бусдад түгээнэ, бусдаас суралцана.
4. Олон мэргэшсэн сургалтуудын талаар шинэ мэдээлэлтэй болно.
5. Сургалтаар та өөрийн салбарын хууль, стандарт, дүрэм, журмыг практик мэдлэгээр цэнэглэгдэх болно.

🚩Та өөрийнхөө сонирхсон тулгамдаж буй асуудлаа урьдчилан info@bizcon.mn хаяглуу илгээвэл тус уулзалтаар ярилцах асуултын жагсаалтад оруулж, хариулт өгөх боломжтой.
🚩Туршлага солилцох уулзалт, сургалт нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний Баасан гарагт 10.00-13. 00 цаг хүртэл

☎️Бүртгүүлэх утас: 312773, 95959107 нэмэлт мэдээлэл, тайлбар хэрэгтэй бол 99119107
🏢Байршил: ЧД, Найман шарга төв, Бизкон аудитын байр 4 давхарт, 402 тоот

🌐Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэлийг www.wordpress-777439-2646189.cloudwaysapps.com болон www.monicia.mn сайтнаас авч болно.

🔰Бүртгэлийн тоо хязгаартай. Туршлага солилцох уулзалт, сургалтын төлбөр 100,000 төгрөг.

Та төлбөрийг дансанд урьдчилан төлснөөр таны бүртгэл баталгаажна.

 

Сэтгэгдэл