Нягтлан бодогч танд татварын хяналт шалгалтанд ороход хангалттай мэдлэг туршлага байгаа юу?

Нийтэлсэн 07/09/2018 2018, Мэдээ мэдээлэл

ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТАНД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ ПРАКТИК МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ

Татварын алба нь татвар төлөгчдийг үндсэн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ биелүүлэхэд төлбөл зохих хэмжээний татвараа төлөхийг шаардаж, үүнийг биелүүлэхэд тусладаг бөгөөд үүнд хүрэхийн тулд татвар төлөгчийн тайлагнасан татварын ногдуулалт, төлөлт зөв эсэхийг тодорхойлох үүднээс шалгадаг.

Энэхүү сургалтын гол зорилго нь татвар төлөгчдөд татварын хяналт шалгалтын зорилго, ач холбогдлыг ойлгуулах, татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгч болон татварын албаны хуулиар хүлээсэн үүрэг, тогтоосон эрх, баримтлах ёс зүйг тодорхой болгох, татварын хяналт шалгалтанд хэрхэн бэлтгэхийг практикт хэрэгжүүлэхэд оршино.

Сургалтыг хяналт шалгалтын мэргэжлийн байцаагчид, мэргэшсэн баг удирдан явуулна.

Сургалт хичээллэх өдөр: 10 сарын 27-ний Бямба гаригт
Хичээллэх цаг: 10.00-16:00 хүртэл /асуулт хариултанд цаг сунгах боломжтой/

Сургалтын агуулга:
Татварын хяналт шалгалтын зорилго
Татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагаа буюу шалгалтыг хэрхэн явуулах вэ? /бэлтгэх, гүйцэтгэх, дуусгах үе шатууд /
Хяналт шалгалтын байцаагчтай уулзалт хийх үе шатанд татвар төлөгчдийн анхаарах зүйлс
Татвар төлөгч та ямар үүрэгтэй вэ?
Татвар төлөгчийн эрх, ёс зүй
Хяналт шалгалтаар зөрчил илэрвэл хэрхэн шийдэх, алданги торгууль ногдуулах хувь хэмжээ
Хяналт шалгалтаар зөрчилгүй бол илтгэх хуудсын тухай
Татварын хяналт шалгалтын нууц хадгалалт
Татварын шалгалтанд нягтлан бодогч юуг бэлтгэх хэрэгтэй вэ?
Татварын шалгалтанд удирдлагын зүгээс бэлтгэх зүйлсүүд
Татварын эрсдэлд орохгүйн тулд анхаарах асуудлууд
Асуулт хариулт дараах жишээ асуултуудаас хариулт авах боломжтой бөгөөд өөрийн компанид тулгарч буй бүх асуудлаар ярилцах, мэргэжилтэнгүүдээс туршлага судлах боломжтой.

Жишээ асуулт:

Татварын шалгалтанд ороход захирлын дансыг шалгадаг, ямар тохиолдолд шалгах вэ?, хуулийн заалт байдаг уу?

Баримтын шалгалт, татварын шалгалт 2 өөр зүйл үү?

Татварын шалгалтанд орох хугацаа?

Компаниа өөр хүнд шилжүүлэх үед татварын шалгалт оруулж байж шилжүүлэх үү?

Х тайланг хэр хугацаанд өгөх боломжтой вэ?

Анхан шатны баримтанд хувь хүний тамгатай баримт хүчин төгөлдөр үү?

Нягтлангийн данс руу байгууллагын мөнгө орж гарсан бол татварын шалгалтаар орохуу?

Данснаас бэлэн мөнгөний check бичиж кассруу авахгүйгээр захирлын данс руу шилжүүлвэл боломжтой юу?

Татварын шалгалтанд юу юу бэлтгэх очих вэ

Удирдамжаа авсанаас хойш хэдэн өдрийн дотор баримтуудаа аваачиж өгөх вэ?

Ямар тохиолдолд байгууллага дээр ирж шалгалтыг хийдэг вэ?

Х тайлангаар татан буугдвал татварын шалгалт орох уу? Өмнөх үйл ажиллагааг нь шалгадаг уу?

Ил тодын тайлан өгсөн бол татварын шалгалтанд орохгүй гэдэг зөвүү?

Байгууллагын санхүүгийн тамгатай анхан шатны баримт хүчинтэй юу?

Бүх орлогоо и баримтад шивсэн байх ёстой буюу, и баримтаарх орлого, ААНОАТ –н орлого 2н дүн адилхан байх ёстой юу?

Сургалтанд бүртгүүлэх утас: 91919107
Хаяг: ХУД, Удирдлагын академийн эсрэг талд, Бизконы байр, 2 давхарт

Сэтгэгдэл