Нягтлан бодогч мэргэжилээр хүссэн ажилдаа ороход ихэнх байгууллагууд ажлын туршлага шаарддаг.

Нийтэлсэн 20/06/2018 Мэдээ мэдээлэл

Нягтлан бодогч мэргэжилээр хүссэн ажилдаа ороход ихэнх байгууллагууд ажлын туршлага шаарддаг. Тиймээс энэ бэрхшээлийг шийдвэрлэх зорилго бүхий  Нягтлан бодох бүртгэлээр сургуулиа төгссөн боловч ажлын туршлагагүй нягтлан бодогч нарт зориулсан нягтлан бодох бүртгэлээр багшлах, компанийн  тайлан гаргах, санхүүгийн программ эзэмшиж, туслах аудитораар ажиллах 2 жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэнэ.

Энэхүү дадлагад хамрагдсанаар:

  • Нийгмийн даатгалд хамруулж дэвтэр бөглөгдөнө.
  • Нягтлан, нярав, аудитын онолын болон практик мэдлэгээ дээшлүүлнэ.
  • Санхүүгийн программуудыг бүрэн эзэмшинэ.
  • Бүх төрлийн тайлан бие даан гаргах чадвартай болно.
  • Хувь хүний зохион байгуулалт, хүнтэй харилцах соёлд суралцана.
  • Илтгэх, тайлагнах, багшлах ур чадвар сууна.
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшинэ.

Тавигдах шаардлага:

  • Бизкон боловсролын төвийн анхан болон дунд шат, мэргэшсэн мэргэжлийн нягтлан бодогч эрх олгох 6 сар, мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн эрх олгох 1 жилийн сургалтын аль нэгийг  төгссөн байх
  • Бүрдүүлэх материал: 1 хувь зураг, анкет, иргэний үнэмлэхний хуулбарыг ХУД, Бизконы байр 2 давхарт авчирч өгнө үү
  • Бүртгэл авах сүүлийн хугацаа: 2019 оны 01 сарын 25
    Холбогдох утас: 91919107