Нягтлан бодогч болох гэж буй хүн бүр ихэвчлэн нягтлан бодогч аудитор 2-ийн ялгаа юу вэ? гэж асуудаг. Магадгүй та ч гэсэн үүнийг мэдэхийг хүсч байгаа байх. Энэ 2 мэргэжил адил төстэй зүйл олонтаа байдаг ч ялгаа бас бий. Ингээд ялгааг нь авч үзье.
Нягтлан бодогч юу хийдэг вэ?
Нягтлан бодогчид аж ахуй нэгж байгууллагад, бизнесийн өдөр тутмын ажил гүйлгээг бүртгэж, санхүүгийн гүйлгээг өөрийн хяналтан дор явуулж байдаг. Тэдний гол үүрэг нь компанийн орлого, зарлага, цалин, татвар, өр төлбөр, бэлэн мөнгө, гэх мэт тайлан балансийг бэлтгэж, жилийн эцэст нэгтгэн харуулдаг
Аудитор юу хийдэг вэ?
Аудиторуудын хийдэг ажил нягтлан бодогчтой төстэй байдаг ч үүрэг хариуцлагын хувьд өөр байдаг. Аудитор, нягтлан бодогч 2-ийн ажил өөр байхаас үл хамаараад зарим байгууллагын хувьд бие биенээ орлон ажиллахыг зөвшөөрдөг байна. Тэгвэл яг үнэндээ нягтлан бодогч, аудитор 2-ийн ялгаа юунд байна вэ? Тэд аль аль нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хариуцлага хүлээдэг санхүүгийн мэргэжилтнүүд байдаг ч аудиторын хамгийн гол үүрэг нь нягтлан бодогчийн ажлыг хянах явдал юм.
Ажлын хувьд хичнээн төстэй байдаг ч тэдэнд бас өөр ялгаа бий.
Жишээ нь: Нягтлан бодогчид ихэвчлэн тодорхой нэг компанид ажилладаг бол харин аудиторууд нягтлан бодогчийн ажлыг шалгахын тулд компанийн дотоод ажилчин бус гадны Аудитын байгууллагаас ирж нягтлан бодогчийн ажлыг хянаж шалгадаг. Мөн аудиторууд нь тухайн байгууллагаасаа хараат бусаар хяналт шалгалтыг хийдэг байна.
Нягтлан бодогчид өдөр тутмын ажил хийдэг бол харин аудиторууд улирал эсвэл жилдээ санхүүгийн тайланг шалгадаг.
Нягтлан бодогчдийн ажил нягтлан бодох бүртгэлийн стандарт, олон улсын стандартуудыг дагаж мөрддөг бол харин аудиторуудын аудитын стандартыг дагаж ажилладаг.
Нягтлан бодогч бол аливаа бизнест заавал байх шаардлагатай ажлын байр бол харин аудитор нь тодорхой цаг үед ирж ажилладаг.
Нягтлан бодогчид жилийн эцэст байгууллагын санхүү тайланг гаргадаг. Энэхүү тайланд тухайн компани санхүүгийн хувьд хэр тогтвортой вэ гэдэг дүрслэлийг өгдөг. Аудитор тухайн тайланг алдаагүй гаргасан эсэхийг нягталдаг.
Боловсролын хувьд тэд ямар ялгаатай байдаг вэ?
Нягтлан бодогч аудитор 2-ийн боловсролын үзүүлэлт бараг ижил байдаг. Тухайн 2 ажлын байранд нягтлан бодох бүртгэлийн бакалавр зэрэгтэй байхыг шаарддаг боловч зарим компианууд өөрийн аудитор, нягтлан бодогчоо бизнесийн удирдлагын магистр эсвэл санхүү, нягтлан бодох бүртгэлийн магистр зэрэгтэй байхыг шаарддаг. Мөн үүнээс гадна мэргэшсэн эрх олгох сургалтуудад заавал хамрагдсан байхыг шаарддаг. Үүнээс дурдхад CIA Mongolia буюу Монгол улсын мэргэшсэн дотоод аудитор, CMA Mongolia буюу Монгол улсын удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч зэрэг эрх олгох сургалтуудыг манай институтууд явуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Мэргэшсэн эрх олгох сургалт хэсгээс үзээрэй.
тийм