Монгол улсын Нярав-Эд хариуцагч, Тооцооны нягтлан бодогчдын өдрийг тунхаглан зарлалаа.

Нийтэлсэн 29/01/2019 2018, Мэдээ мэдээлэл

Жил бүрийн 01 дүгээр сарын 29-ний өдрийг “Монгол улсын Нярав-Эд хариуцагч, Тооцооны нягтлан бодогчдын өдөр” болгон зарлаж, анхны өдрийг зарлан тунхаглах туршлага солилцох уулзалтыг нээж Бизкон Аудит ХХК-ийн захирал Л.Отгонбаяр үг хэллээ. Тус уулзалтад Монгол улсын хугацаагүй мэргэшсэн нягтлан бодогч, аудитор Б. Наранбат “Аудитаар илэрдэг нийтлэг алдаа”, Монгол улсын удирдлагын мэргэшсэн нягтлан бодогч А.Өлзийцэцэг “Тайлан гаргахад анхаарах асуудлууд” сэдвээр яриа хийж, туршлага солилцлоо. Уулзалтын төгсгөлд өдөр зарлах тушаал болон тэмдэглэх журмыг хүрэлцэн ирсэн гишүүд, дэмжигчид гар өргөх батлан, гарын үсэг зуран түүхэн өдрийг зарласан гэрч боллоо.

2019

 

 

Сэтгэгдэл