Компанийн удирдах түвшний ажилтнууд, санхүү хариуцсан захирлуудад Мэргэшсэн эрх олгох сургалтын тухай

Нийтэлсэн 04/09/2018 2018, Мэдээ мэдээлэл
МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ (CCFO Mongolia) эрх олгох шалгалтанд бэлтгэх сургалт.

Байгууллагын бүх түвшний ажилчдыг удирдан манлайлахын тулд баг хамт олноос гадна байгууллагын дээд түвшинд ажиллах мэдлэг, ур чадвар бүхий чадварлаг санхүү хариуцсан захиралтай байх нь нэн чухал шаардлагатай.
Өнөөдрийг хүртэл бэлтгэгдсэн санхүү, нягтлан бодох бүртгэлийн удирдах ажилтнууд санхүү, татварын чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Иймд бид цаашид байгууллагын менежмент болон стратеги төлөвлөлттэй холбоотой мэдээллээр байгууллагын удирдлагыг хангах чиг үүрэг бүхий МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН САНХҮҮ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ /CCFO Mongolia/ нарыг бэлтгэхэд уг сургалтын зорилго оршино. 

Сургалт үргэлжлэх хугацаа: 1 сар
Хичээллэх өдрүүд: Даваа, Лхагва гаригт
Хичээллэх цаг: 09:30-12:30 хүртэл

Сургалтын агуулга:
✔️Ажил хэрэгч санал хэлэх болон хүлээх авах менежмент
✔️Шинэ менежерийн нэн тэргүүнд хийх ёстой ажил буюу ажлын гарааны менежмент
✔️Багийн удирдлага буюу олонхийн засаглалын менежмент
✔️Багийн менежмент буюу хамтаа оргилд хүрэх аргачлал
✔️Төсөв боловсруулах менежмент
✔️Ажилтнуудаа хөгжүүлэх менежмент
✔️Дээд удирдлагатай харилцах менежмент
✔️Гүйцэтгэлийн үнэлгээ хийх менежмент
✔️Ажлаас халах менежмент
✔️Нийтийн салбарын санхүүгийн удирдлагын тухай ойлголт
✔️Нийтийн салбарын санхүүгийн удирдлага ба төсвийн бодлого
✔️Нийтийн салбарын хөрөнгө оруулалтын удирдлага
✔️Нийтийн салбарын санхүүгийн удирдлагын шинэчлэл, төлөвлөлт
✔️Татварын орлогын шинжилгээ
✔️Дунд хугацааны төсөвлөлт
✔️Төсвийг хэрэгжүүлэх ба хянах үйл явц
✔️Төсөв ба санхүүгийн тайлагнал
✔️Мөнгөн хөрөнгө ба өр төлбөрийн удирдлага
✔️Төсөв бэлтгэх ба батлах

Дэлхийд өрсөлдөх Монгол мэргэжилтэнг бид бэлтгэнэ. 
Хаяг: Bizcon VIP салбар, ХУД, Удирдлагын академийн эсрэг талд, Бизконы байр 2 давхарт
91919107

Та сургалтанд дараах линкээр бүртгүүлнэ үү

Монгол улсын мэргэшсэн санхүү хариуцсан захирал (CCFO Mongolia) бэлтгэх сургалт

 

Сэтгэгдэл