Бүх нягтлан бодогчид хариултыг нь мэдэх ёстой 14 асуулт

Нийтэлсэн 15/06/2018 Таны мэдлэгт

Нягтлан бодогч хүн хаана ч, хэзээ ч “Би  мэдэхгүй” гэж хэлж болохгүй асуултуудад зөвлөгөө өгье.

За тэгээд нэг ярилцлаганд давхиад орлоо. Таниас асуудаг нийтлэг асуултуудыг орууллаа.

Асуулт-1: Та нягтлан бодох бүртгэлийн стандартын талаар юу мэдэх вэ?

“Энэ асуултын хариу 2 хэсэгтэй.

  1. Нягтлан бодох бүртгэлийн талаар мэддэг стандартуудаа ярих нь зөв, Жишээлбэл GAAP болон Сарбанес Окслейгийн дүрэм гээд л.
  2. Харин 2 дох хэсэг нь өөрийн мэдлэгээ илүү дэлгэрэнгүй тайлбарлахаас гадна ажилдаа хэрхэн хэрэгжүүлдэг г.м туршлагаасаа ярих нь зүйтэй.

Асуулт-2: Та X,Y,Z-ийн тал дээр ямар туршлагатай вэ?

Үгүй гэдэг үгнээс татгалзах хэрэгтэй гэдгийг санаарай! Тиймээс үнэхээр туршлагагүй бол X,Y,Z-ыг сурах боломж олдвол тааламжтай байна гэж хариулаарай.

Хүнд ер нь чадахгүй зүйл гэж байдаггүй. Анкетыг чинь хараад асуулт асуух үед ажил үүргээ тайлбарлахын сацуу ажлын амжилтаа холбож ярих хэрэгтэй. Өөрийгөө илүү ойлгуулахын тулд хамгийн сайн амжилтаа бас орхигдуулж болохгүй. Ер нь бол “X,Y,Z дээр бол би туршлага багатай, гэхдээ би ABC-г бол мэднэ” гэж хэлэх хэрэгтэй. Тэдэнд чамайг ажилд авахгүй байх шалтгаан битгий олго.

Яг тухайн ажилд орохыг үнэхээр их хүсч байгаа бол байхгүй байгаа ур чадвараа нөхөж чадна гэдгээ тэдэнд ойлгуул. Магадгүй 10-аас 10 оноо авах шаардлагатай байсан ч, 10-т 9 оноо авах нь бас боломж гэдгийг мартаж болохгүй.

Бас өөрийн бусад давуу талаа ашиглан алдсан 1 оноогоо нөхөх боломжтой юм.

Асуулт-3: Алдагдалыг тооцохдоо та ямар арга ашигладаг вэ?

Өмнөх ажлын байрныхаа талаар ярих боломж олгодог асуулт байж болох юм.

Таны хариулт нь хамгийн түгээмэл ерөнхий мэдээлэл өгөөд, ярилцлага цаашлаад одоо ажилд орох гэж буй компани чинь энэ тал дээр ямар арга ашигладаг сэдэв рүү ч орох боломжтой.

Асуулт-4: Сарын эцсийн тайланг гаргах үед та ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Та ер нь сарын эцсийн тайлан гаргахдаа ямар ямар үүргүүдийг гүйцэтгэдэг мөн хамгийн сүүлд ажилласан байгууллагадаа хэрхэн гүйцэтгэдэг байсан, онцлогуудаа дурдах хэрэгтэй. Ингэснээр таны анкетыг үнэлэх үнэлэмж амжилтанд чинь үндэслэх өндөр оноо авах магадлал өндөр байдаг.

Асуулт-5: Та ямар ERP систем ашигладаг байсан бэ?

Ажлын туршлагатай бүх л нягтлан бодогчид энэ тал дээр төвөггүй хариулах биз. Ихэнх нябо нар EXCEL програмийг төгс ашигладаг. Гэхдээ магадгүй Hyperion, Microsoft Dynamics GP, Oracle ERP гэх мэтчилэн та мэддэг програмаа хэлэх нь давуу талтай.

Асуулт-6: Ямар нэгэн ажил, үйл ажиллагаа удирдаж байсан талаар ярина уу?

Ажил олгогчид нягтлан бодогч болон аудитор авахдаа үргэлж цаашид хөгжих удирдагчийг эрэлхийлж байдаг.  Хэрэв таниас нягтлан бодох бүртгэлийн талаар асуувал гүйцэтгэл, үйл ажиллагаа, дээд албан тушаалтнууддаа зөвлөсөн тухайгаа ярих хэрэгтэй. Сөрөг зүйл, идэвхгүй байдлын талаар биш ажлаа хэрхэн удирдаж гүйцэтгэдэг байснаа бодох нь зөв.

Харин та CFO чиглэлээр ажилд орох гэж байгаа бол “Та ямар үйл ажиллагаа, дүрэм, бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлсэн бэ?” гэдэг асуултанд бэлэн байх хэрэгтэй.

Асуулт-7: Та зардал бууруулах талаар арга хэмжээ авч байсан уу?

Энэ асуулт таныг зөвхөн нябо бүртгэлийн ажлаа хийдэг үү эсвэл илүү мундаг байж, байгууллагынхаа сайн сайхны төлөө ямар нэгэн гарц хэрэгжүүлж, удирдаж, санаачилж байсан уу гэдгийг шалгаж байгаа асуулт гэдгийг санах хэрэгтэй.

Асуулт-8: Та ямар төрлийн аудит хийж байсан бэ?

Та энэ асуултанд хариулахдаа санхүүгийн аудит, үйл ажиллагааны аудит, бүр туслах хэлбэрээр оролцсон ч бай өөрийн бүхий л туршлагаасаа хуваалцах хэрэгтэй.

Асуулт-9: Та ажил дээрээ алдаа гаргах эрсдэлээс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авдаг вэ?

Нябо хүний хувьд хамгийн жижиг алдаа ч гэсэн санхүүгийн том асуудалд оруулах хариуцлага хүлээж байдаг. Тиймээс ямар нэгэн байдалд асуудал гарахаас өмнө урьдчилан харж байсан тохиолдлууд болон өөрийн ажлаа хэрхэн сайн нягталдаг, хянадаг талаараа мөн дэлгэрүүлэн яриарай.

Асуулт-10: Та хэр идэвх оролцоотой хүн бэ?

Магадгүй зөвхөн өөрийн үүрэг даалгавар ихтэй том байгууллагаас илүү жижиг байгууллагад байх нь олон талын оролцоо шаарддаг. Гэхдээ аль аль нь мэдээж нябо, аудит гэх мэт өөрийн үндсэн  ажилдаа илүү сайн байхыг шаарддаг. Тиймээс зөвхөн өөрийн туршлагаа биш харин бусад ур чадвараа ч гэсэн товойлгох хэрэгтэй.

Асуулт-11: Бизнес хөгжлийн талаар та ямар туршлагатай вэ?

Чанар амжилт гэж ярихаасаа илүү үүрэг хариуцлагаа товч дурдан өөрийн бус магадгүй одоо сонирхож байгаа компанийнхаа талаар ярих нь зөв.

Асуулт-12: Танд ямар орчин илүү таалагддаг вэ?

Зарим ажил олгогчид бие даан ажиллах чадвартай хүнийг сонирхдог бол зарим нь багын ажиллагааг илүүд үздэг. Гэхдээ та 2ууланг нь чаддаг бол бүр л их давуу талтай болно.

Энэ асуултын гол нь таны ур чадвар биш байгууллагад ямар үнэ цэнэтэй байх вэ? Гэдгийг шалгаж байгаа асуулт юм гэдгийг ойлгох хэрэгтэй

Асуулт-13: Хамтран ажиллагч, менежерүүдтэйгээ маргалдсан, харилцааны асуудалтай байсан талаараа ярина уу?

Магадгүй нябо хүний хувьд мэдээж тайлангийн үед үйл ойлголцох асуудал үүсдэг. Гэхдээ энэ асуулт энэ нөхцөл байдал тулгарвал та ямар арга хэмжээ авч чадах вэ гэдгийг сорьсон асуулт юм шүү.

Асуулт-14: Та яагаад тодорхой хугацаанд ажил эрхлээгүй вэ?

Магадгүй танд ийм асуудал байгаа бол өмнөх ажил, хамт олон, амралт гэж ярих огт хэрэггүй. Харин илүү шалтаг хэлэлгүй шууд товч бөгөөд тодорхой хариулах хэрэгтэй.

Join the discussion 1 Сэтгэгдэл

  • Дэлгэрмаа says:

    Хэрэгцээтэй мэдээлэл оруулдагт баярлалаа. Илүү мэдээлэл авахыг хүсэж байна. Яаж холыбогдох вэ

Сэтгэгдэл