Бизнесийн байгууллагыг зохистой чиглүүлэн удирдах нэг арга хэлбэр бол компанийн засаглал юм. Мөн Компанийг удирдах болон хянах систем гэж тодорхойлдог.
Компаний засаглалыг судлахын өмнө компани гэсэн хуулийн этгээдийн талаарх онолын ойлголтыг судлах шаардлага болно. Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээд буюу бизнесийн зохион байгуулалтын хэлбэрийг компани гэдэг.
Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат хэмээн ангилдаг бөгөөд хувьцаат компани нь нээлттэй ба хаалттай гэсэн хоёр төрөлтэй байдаг. Компани нь зөвхөн ашгийн төлөө бус нийгэм, хувь эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, хэрэглэгч нарын өмнө хариуцлага хүлээж ажиллах шаардлагатай хуулийн этгээд билээ. Өнөө үед тухайн компанийн ашигтай ажиллах эсэх нь компанийн засаглалтай шууд холбоотой болж байна. Иймд зөвхөн компани нь үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүний нэр хүндээр үнэ цэнийг нь хэмждэг үе түүх болон үлдэж, харин ТУЗ, хувьцаа эзэмшигч, нийгэм, хэрэглэгч гээд бүх талын эрх ашгийг тусгасан нэгдмэл үнэ цэнийг бүтээх нь компанийн засаглалын хэрэгцээ шаардлагыг улам бүр нэмэгдүүлсээр байна.
Хөвсгөл аймагт компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт амжилттай явагдаж, тус сургалтад хамрагдсан хувьцаа эзэмшигчид, ТУЗ-н гишүүд, Захиралууд болон удирдах ажилтнууд, Гүйцэтгэх удирдлага, ТУЗ-н нарийн бичгийн дарга, Нийгмийн хариуцлага, Ил тод тайлагнал гэх мэт засаглалтай холбоотой олон мэдээллээр цэнэглэгдлээ. Мөн Компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах эрхтэй болсон шилдэгүүддээ баяр хүргэе.
Та өөрийн аймагтаа болон компанидаа энэхүү захиалгат сургалтыг авахыг хүсвэл дараах линкээр дэлгэрэнгүй мэдээлэл авч бүртгүүлээрэй.
Сэтгэгдэл