
“Бизкон аудит” ХХК-ний 20 жилийн ой 2022 онд болж байгаатай холбогдуулан “Монгол улсын начин цолны хүндэтгэл” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” СХ, “Атар трейд” ХХК, “Таван –Хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэв.
Бизкон Аудит ХХК нь тэмдэглэлт ойн баяруудаа уламжлал болгон Монгол бөхийн өргөөнд тэмдэглэдэг ба 2012 онд 10 жил, 2017 онд 15 жил, 2022 онд 20 жилээ ийнхүү Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдтэйгээ тэмдэглэлээ.
Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” СХ, “Нью Прогресс” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, “Монтед” констракшн, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын заан Д.Анар, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Ч.Батчулуун, Б.Хишигбаатар нар үлдэв.


Сэтгэгдэл