Бараа материал нь байгууллагын эргэлтийн хөрөнгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг бөгөөд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? гэдгээс хамаарч дараах байдлаар ангилагддаг.
А. Худалдааныбайгууллага: Бараа,хангамжийн материал
Б. Үйлчилгээнийбайгууллага: хангамжийн материал
В. Үйлдвэрлэлийнбайгууллага: түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүн, хангамжийн материал
Дээрх бараа материалуудтай холбоотойгоор дараах горимуудыг аудитор хийж гүйцэтгэнэ.
Аудитын горимууд
-Бүртгэгдсэн худалдан авалтууд болон борлуулалтууд нь худалдан авсан болон борлуулсан бараа материалыг илтгэнэ.
-Санхүүгийн байдлын тайлан дахь бараа материал бодитойгоор оршин байна.
-Бүх худалдан авалт болон борлуулалтыг бүртгэдэг.
-Жилийн эцэс дэх бүх бараа материалыг санхүүгийн байдлын тайланд тусгадаг
-Тухайн тайлант үед бүртгэгдсэн болон жилийн эцэст байгаа бараа материалыг тухайн аж ахуйн нэгж эзэмших эрхтэй.
-Үнэн зөв байх, ангилал ба үнэлгээ-Өртгийг бүртгэлийн стандартуудын дагуу үнэн зөв бүртгэсэн.
-Бараа материалыг жилийн эцэст өртөг болон цэвэр боломжит үнэ цэнийн аль багаар бүртгэсэн.
-Тасалбар болголт-Бараа материалын бүх худалдан авалт, борлуулалтыг зөв үед нь бүртгэсэн
-Толилуулга ба тодруулгад хамаарах батламж мэдэгдлүүд (ангилал ба ойлгомжтой байх, иж бүрэн байх, үнэн зөв байх ба үнэлгээ)
-Бараа материалыг данстуудад зөв ангилсан.
-Ангилал болон үнэлгээнд холбогдох нэмэлт тодруулгууд нь хангалттай бөгөөд нягтлан бодох бүртгэлийн стандартуудын дагуу хийгдсэн.
Аудитаар илэрч болох зөрчлүүд
Бараа материалын хөдөлгөөнтэй холбоотой хуурамч анхан шатны баримт ашиглах
Бараа материалын хөдөлгөөнтэй холбоотой анхан шатны баримтын бүрдүүлбэр дутуу байх
Агентын барааг өөрийн бараа материалаар тооцож бүртгэлд оруулах
Бараа материалын тооллогыг цаг хугацаанд нь гүйцэтгэхгүй байх
Хоосон сав тоолох, барааны хаяг шошгыг солих
ХА-ын хөнгөлөлтийг дутуу илэрхийлэх
Хаягдал гэмтэж муудсан барааны бүртгэл хөтлөхгүй байх
Бараа материалын худалдан авалтанд ногдох хөнгөлөлтийг дутуу бүртгэх
Бараа материалыг буруу ангилах
Сэтгэгдэл